Ээжийгээ хайрладаг хүн нь уншина биз дээ.

d3569f7495eb37b6originalЯпон. Газар хөдлөлт. Аврах албаныхан нурангин доор нэг хүн байгааг олжээ. Эмэгтэй хүн байлаа. Бүтэн харахад хэцүү байсан ч залбирч байгаа мэт өвдөгөлөөд бөхийсөн, хоёр гараараа газар тулсан байв. Амьд байх магадлалтай гээд нурангийг зайлуулж эхэлсэн боловч нурууг нь хугалж, толгойг нь бяцласан хүнд чулуунуудыг харж, хөрсөн цогцсонд хүрээд горьдлого тасрав. Цаг алдахгүй байх үүднээс аврах багийнхан дараагийн хүний эрэлд явлаа.

Гэсэн ч багийн ахлагчийн сэтгэл амарсангүй. Тэр эргэж очоод эмэгтэйг бүхлээр нь гаргаж авах шийдвэр гаргажээ.

Эмэгтэйг гаргаж авхаар нурангины гүн уруу орсон анхны хүн нурангин дундаас:
- Хүүхэд! Хүүхэд! гэж ориллоо.

Аврах баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, эмэгтэйн дээрээс дарсан хүнд чулуунуудыг бүгийг нь зайлуулаад цогцсон доороос гурван сартай бяцхан хүүхдийг гаргаж авчээ.

Байшин нурж эхлэхэд залуухан бүсгүй хүүхдийнхээ төлөө өөрийгөө зольжээ. Хүү амьд битгий хэл тайван амгалан унтаж байлаа.

Эмч яаралтай ирж, үзлэг хийхээр хүүхдийн өлгийг задлахад гар утас гарсан бөгөөд дэлгэцэн дээр нь эхийн сүүлчийн захиас болох “Хүү минь, амьд үлдэх юм бол, ээж нь чамд хайртай байсан гэдгийг санаарай” гэсэн үг байлаа.

Тэнд байсан хүн бүр нэг нэгэндээ утсыг чимээгүй шилжүүлж байсан бөгөөд авсан хүн бүр нулимсаа барьж дийлэхгүй байжээ.

ХҮҮ МИНЬ, АМЬД ҮЛДЭХ ЮМ БОЛ, ЭЭЖ НЬ ЧАМД ХАЙРТАЙ БАЙСАН ГЭДГИЙГ САНААРАЙ!

Жич: Жэнэрэл Ноолэж пэйжээс чадан ядан орчуулав.


URL:

Сэтгэгдэл бичих