Үүрэн телефоны операторууд бие бие лүүгээ дайрч эхэллээ
Юнител Скайтелыг зах зээлээс арчих төлөвлөгөө боловсруулжээ –
Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газраас үүрэн телефоны үндсэн операторуудыг ярианы төлбөрөө секундээр тооцох шаардлага хүргүүлсэний дараа Монголын үүрэн телефоны операторууд бие бие лүүгээ дайрч эхэллээ.
Мөн секундээр тооцох ярианы төлбөрийн асуудал дээр одоогоор ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа тус компанийнхан нэг талдаа үнэгүй мэт харагдах цэнэглэгч картуудыг худалдаанд гаргаж байгаад иргэд ихэд дургүйлхэж байгаа аж. Учир нь Допинг үйлчилгээний шинэ цэнэглэгч карт болох 5, 10 мянгын картууд нь сүлжээндээ 14 хоног үнэгүй хэмээн сурталчилж байгаа ч тус картаар цэнэглээд бусад сүлжээ рүү ярихад харин ч урдынхаасаа илүү нэгж унадаг боллоо хэмээн бухимдаж байгаа юм. Ихэвчлэн оюутнууд барьдаг гэгддэг Юнителийн дугаарууд үнэгүй тараагдсанаасаа болж л үнэ хүндээ алдсан бөгөөд эдүгээ тэр нэрээ цэвэрлэхийн тулд олон башир арга хэрэглээд ч байгаа юм уу гэмээр. Дараа төлбөрт нь л гэхэд багцын хураамжнаасаа хэтэрч амжаагүй шахам байхад хаагдаж, гаднаас дуудлага авахаа ч больдог асуудал үргэлж л гардаг билээ. Тэгээд ч таны утас руу залгахад “Төлбөрийн тооцоо хийгдээгүйн улмаас түр салгагдсан байна” гээд хамтран ажиллагч байгууллага бизнесийн түншүүдийн чинь залгах тоолонд хэлээд байвал сайхан байх уу. Хэрэглэгч хэрэглэсэн л бол төлбөрөө төлж л таарна. Тэгтэл хувь хүнийг иймэрхүү утгаар бусдад таниулж буй энэ хариултаа ч бодож үзмээр.
URL: