Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон нар мөнгө угааж байсан нь баримтаар нотлогдлоо
МИАТ-ын гэх хэрэгт холбогдоод байгаа тус компанийн захирал асан Ц.Орхоны өмгөөлөгч Ц.Монгол үйлчлүүлэгчээ батлан даалтад гаргах хүсэлтээ прокурор, мөрдөн байцаах албаар дамжуулан Улсын ерөнхий прокурорт өгчээ. Тэрбээр Ц.Орхоныг батлан даалтад гаргах хүсэлтдээ түүний биеийн байдал тааруу байгааг үндэслэл болгосон аж. МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон нар “Вест Велф” гэх компани байгуулж, хуурамч гэрээ хийн мөнгө угааж байсан нь баримтаар нотлогдоод байгаа.
Нэр бүхий есөн хүн холбогдсон энэ хэргийн улмаас улсад 6.8 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хохирол учраад байгаа гэсэн дүгнэлт гарсан. Яллагдагчаар татагдсан есөн хүний сэжигтэй үйлдэл олон байгаа учраас прокурор, мөрдөн байцаах байгууллагынхан яллагдагч Ц.Орхоны хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан гэнэ. Харин ч тэдний хорьж шалгах хугацаа дуусаж байсан тул шүүхээр сунгуулсан аж.
Г.РАВЖАА INET MN
URL: