ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТӨВ, ОРОН НУТГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН, СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

00ХААААААААААААМонгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв, орон нутгийн удирдах  ажилтны        зөвлөгөөн, сургалтыг 2013 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн хөтөлбөрийн дагуу явагдаж байна. Зөвлөгөөн эхэлсэн 3 дугаар сарын 18 – ны өдөр Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 92 жилийн ой, Монгол цэргийн өдөр, мөн түүнчлэн “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” Монгол Улсын хуулийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Судан Улсад энхийг сахиулах, сэргээн босгох үйлсэд оролцон үүргээ амжилттай гүйцэтгээд  эх орондоо эргэж ирсэн баярт мөчтэй давхцаж байгаагаараа онцлог юм. Энэхүү зөвлөгөөнөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2012 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэн биелүүлэх талаар зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид тавих зорилт, анхаарах зүйлээ ярилцаж байна.

ШШГБ-ын хэмжээнд уламжлал болгон  зохион байгуулдаг энэ удаагийн зөвлөгөөн нь харьяа хорих анги, алба, нэгжийн 2012 оны ажил, үйлчилгээний үр дүн, төлөвлөгөөний биелэлт, ажлын ололт, дутагдлаа  дүгнэн хэлэлцэж, шинэ оны зорилтоо тодорхойлон дэвшүүлэх, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тус улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,   Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн төлөвлөгөөг төлөвлөн батлах, биелэлтийг хангуулах арга замаа тодорхойлох гол зорилготой юм. ШШГЕГ-ын хэмжээнд 2013 оныг “Байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг сайжруулах жил” болгон зарлаж байгаа нь зөвлөгөөний нэг гол онцлог болно. Энэ зорилтын хүрээнд;

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ёс зүй, мэргэжлийн ур чадвар, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх замаар хуулиар хүлээсэн үүргээ чанд биелүүлж, төрийн үйлчилгээний шуурхай, шударга, хүртээмжтэй, ил тод, нээлттэй байдлыг ханган, “Хууль зүйн салбарын нээлттэй бодлого” баримт бичгийн шаардлагыг хэрэгжүүлэх

2.Хорих байгууллагын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хангах,  ахуй нөхцөлийг сайжруулах үүднээс Төвлөрсөн нэгдсэн хорих анги, зарим аймаг дахь  Цагдан хорих байрыг шинээр барих ажлыг эхлүүлэх

3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, гүйцэтгэх баримт бичгийн хяналтын  нэгдсэн цахим сүлжээг бий болгох

4. Алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, Нийслэл болон зарим хорих анги, алба нэгжид  орон сууцыг барих, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

2013 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажлыг үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтүүд, арга хэлбэр, журмыг  шинэчлэн өөрчилж, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилт, хорих ял эдлүүлэх болон шийдвэр гүйцэтгэх  ажиллагаанд хүний эрхийг хангасан байдал, ажилтнуудын харилцааны соёл, сахилга, хариуцлага, иргэдэд үзүүлсэн төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, үр нөлөөг голлон тооцохоор төлөвлөсөн. Монгол Улсын Их хурлаар “Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай”, “Хууль сахиулах ажиллагааны тухай”, “Гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах тухай”, “Маршалын албаны тухай” зэрэг хууль сахиулах байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбоотой чухал хуулиудыг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан нийт алба хаагч, удирдах бүрэлдэхүүнээр дээрх хуулиудын төслийг хэлэлцүүлэн, тэдний саналыг нэгтгэн хууль санаачлагчдад хүргүүлэхээр төлөвлөөд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, албан тушаалтнуудаас төр, ард түмний өмнө хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийг хэлбэрэлтгүй биелүүлж, шүүхээс гарсан шийдвэр бүр гарцаагүй биелдэг байх зарчмыг хангахад алба хаагчдын идэвх, санаачилгыг өрнүүлэх, тэдний ажиллах урам зориг, итгэл үнэмшилийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллан, албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдыг алдаршуулан, мөнхжүүлэх арга хэмжээг зохион байгуулах зэргээр олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих