Ч.Бүрэнбаяр:Оюутолгой компанийн гэрээт байгууллагын ажилтан амиа алдсан нь үнэн

oyutolgoi-middleӨмнөговь аймгийн Ханбогд сум дахь Оюу толгой төслийн талбайд өнгөрсөн ням гарагт осол гарсан талаар мэдээлэл цацагдаж байгаа. Бид энэ асуудлаар тус компанийн хэвлэлийн ажилтан Ч.Бүрэнбаяртай холбогдож, таван үг солилоо.

-Оюутолгойд осол гарсан мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Цахим сайтуудаар гарсан байна уу. Тийм зүйл болсон. Өмнөговь аймгийн Ханбогд суманд гуравдугаар сарын 17-ны өдөр 17.30 цагийн үед гарсан.

-Яг ямар шалтгааны улмаас хохирогч амиа алдсан бэ?
-Манай компанийн гэрээт байгууллагад ажилладаг байсан залуу зам тээврийн ослын улмаас амиа алдсан. Ийм хэрэг гарсанд харамсч байна. Улмаар бусад ажилчдыг үзлэгт хамруулсан. Манай компанийн зүгээс ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн.

-Одоо үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу. Хэргийн шалтгааныг тогтоосон уу?
-Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Мэдээж зам тээврийн осол гарсан учраас хэргийг шалгахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Цаашид бид аюулгүй ажиллагаанд улам анхаарч ажиллана.

Б.Тогтох


URL:

Сэтгэгдэл бичих