Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр ард түмнээсээ уучлалт гуйх уу?
“Женко” группыг загалмайлагч, МоАХ-ны партазинуудын амьд домог болсон Х.Баттулга Ардын намын үед ч, Ардчилсан засгийн үед ч сайдын сэнтийгээс үл буун заларч байгаа бөгөөд үүндээ үл ханан зарим нэг сайдыг давхар удирддагаа харуулж,
М.Энхсайханыг суудлаас нь “онхолдуулсан”. Үүгээрээ тэрээр шаардлагатай гэж үзвэл Ерөнхий сайд Н.Алтанхуягаас ч том эрх эдэлж чадна гэдгээ харуулсан. Гэхдээ энэ хоёр эрхэм мөнхийн өрсөлдөгч үү гэвэл бас тийм биш аж. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Засгийн тэргүүн хоёрыг “хэтэвч” нь нэгтгэдэг бололтой.
Х.Баттулгын мэдэлд “Мах импекс”, Н.Алтанхуягийн хармаанд “Мах маркет” гэж Монголын махны зах зээлийн 70 хувийг атгадаг хоёр том компани бий. Өнгөрсөн оны 11 сард Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсныхоо дараахан мах, гурилын үнийг тогтвортой барих зорилгоор Засгийн газраас маханд 87, гуриланд 61 тэрбумыг гаргасан.
Гэвч мах, гурилын үнэ огт буусангүй, харин ч эсрэгээр өсч буй. Үүнийг бол өндөр хөгжилтэй Япон зэрэг оронд ашиг сонирхлын зөрчил гэж нэрлэдэг. Сайд дарга нар аль хэдийн ард түмнээсээ уучлал гуйгаад огцорсон байгаа. Энэ талаар хамгийн их ярьдаг хүн Х.Тэмүүжин Хууль зүйн салбарыг удирдаж байна. Харин Х.Тэмүүжинд энэ талаар хөндөх зориг байгаа болов уу?
ЦАГ МН
URL: