Ши Жиньпин ОХУ-д айлчилна
Ши Жиньпин Хятад улсын даргаар томилогдсоны дараа гадаад айлчлалын анхны гараагаа ОХУ-аас эхлэх гэж байна. Хятад Орос хоёр улсын мэргэжилтнүүд 18-ны өдөр Бээжин дэх хэвлэлийн төвд болсон бага хурал дээр хэлэхдээ, Хятад Оросын стратегийн түншлэлийн харилцаанд үй зайгүй хэлхээ холбоо тогтоож, хоёр орны харилцааны үргэлжлэх уламжлал болон тогтвортой байдлыг харуулсан гэжээ.
Хятад улсын дарга Ши Жиньпин 3-р сарын 22-30-ны өдрүүдэд ОХУ, Танзани, өмнөд Африк, Бүгд найрамдах Конго улс зэрэг 4 оронд төрийн айлчлал хийх болно гэж Хятадын ГХЯ 18-ны өдөр мэдэгджээ.
Оросын нийгмийн шинжлэх ухааны академийн мэргэжилтний үзэж байгаагаар, Ши Жиньпингийн энэхүү төрийн айлчлал нь Хятад Оросын харилцааны түүхэнд бэлгэ тэмдэг болохуйц ач холбогдолтой. Дарга Ши Жиньпин Оросыг төрийн айлчлалын анхны гараагаа болгосон нь Хятад Оросын харилцааны үргэлжлэх уламжлал болон тогтвортой байдлыг харуулсан юм гэжээ. Синьхуа агентлагийн судлаач Вань Чэнцайгийн үзэж байгаагаар, энэхүү төрийн айлчлал нь Хятад Оросын стратегийн түншлэлийн харилцаанд үй зайгүй хэлхээ холбоотой байгааг илэрхийлж, хоёр орны харилцааг шинэ түвшинд ахиулах бөгөөд томоохон төсөл дээрх хамтын ажиллагааны өрнөлийг дагалдан улс төрийн хүрээнд өөдрөг, эдийн засгийн хүрээнд гавихгүй байсан байдлыг өөрчлөх болно гэжээ.
\Хуар\ china radio
URL: