Хамгийн оновчтой аргаар асуудлаа шийдвэрлэсэн орон
НҮБ 2013 оны судалгаагаар дэлхийн хамгийн оновчтой арга замаар дотоодын асуудлаа шийдвэрлэж чадсан орнуудыг зарласан байна. НҮБ өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн явуулсан үр дүнгийн судалгаагаа энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр өөрийн вэб хуудсандаа дэлгэн тавьжээ. Энэхүү судалгаанд хамгийн их анхаарал татаж байдаг долоон асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар орчуулан хүргэж байна.
Агаарын бохирдлын асуудлаа шийдэж чадсан Лондон хот
Эрдэмтэн Докерийн 1993 онд АНУ-ын зургаан хотод хийсэн судалгаагаар агаарын бохирдолтой хотын хүн амын уушиг, зүрхний өвчлөл бохирдол багатай хотоос 37 хувиар илүү байж.
Хүүхэд, өндөр настан, тамхичид агаарын бохирдолд илүү өртдөг байна 1950-иад оны эхээр Лондон хотод агаарын бохирдлын улмаас 4000 гаруй хүн нас баржээ. Хэт их нүүрс түлснээс азотын исэл нь бусад шаталтын бүтээгдэхүүнтэй нэгдсэн байна.
Хий, утаа, тоос зэрэг нь ямар төрлийн шаталт явагдаж байгаагаас хамааран ялгарах бөгөөд эдгээр нь нүд аргахаас эхлээд амьсгалахад төвөгтэй болгох, амьсгал бүтэх, багтраа болох хүртэл эрүүл мэндийн хувьд хүнд аюулд хүргэдэг аж.
Хийн мандлын агаарыг бохирдуулагч бодисууд нь хүний бие махбодийн өвөрмөц бус дархлалын урвалыг өөрчилж, гадны эмгэг төрүүлэгч нянг эсэргүүцэх чадварыг сулруулж улмаар хүн амын өвчлөл, ялангуяа харшил үүсгэх боломжийг нэмэгдүүлдэг байсан байна.
Харин одоо энэхүү гамшигт байдлаасаа 75 хувиар салж чадсан үзүүлэлт гарчээ. Лондон хотын хувьд агаарын бохирдлын хэмжээгээ багасгахын тулд түлшээр явдаг 100 мянган автомашины зорчих эрхийг хязгаарлаж, химийн таван үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, тамхи татах эрхийг 29 нас хүртэл болгон хязгаарлаж чадсанаараа “Агаарын бохирдлоосоо хурдан хугацаанд ангижирч чадсан” орны тоонд орсон байна.
Уршгаас салсан Япон орон
Жил хагасын өмнө Японд болсон атомын цахилгаан станцын дэлбэрэлт АНУ-ын Нью Жерси мужийн “Ойстер Крик” цөмийн цахилгаан станцад тохиох магадлалтайг эрдэмтэд холбогдох албаныханд сануулсан. Тиймээс тус цөмийн цахилгаан станцын үйл ажиллагааг “Сэнди” хар салхи Нью-Йорк хотыг дайрч өнгөрч байх үед түр зогсоосон байна.
Хотын хохирлын хэмжээг тооцож үзэхэд 18 тэрбум ам.доллар болохоор байгааг ажиглагчид тооцоолж. Атомын цахилгааны уршгаар Японы аялал жуулчлал тасрахад хүрч байсан юм.
Харин Японы Засгийн газраас аялал жуулчлалын салбарт илүү анхаарал хандуулж орон сууцны тохиромжтой үнийн санал гаргасан нь эргээд аялал жуулчлал сэргэхэд хүрчээ.
Ихээр хохирол учруулж байсан атомын цахилгаан станцыг бүхэлд нь хааж тэр хавийн иргэдийг нүүлгэн тэдний амьдрах орчинг бүрдүүлсэн нь НҮБ урш-гаас салсан улсаар тодруулахад хүрчээ.
Замын асуудлаа шийдсэн Канад улс
Канад орны өргөн уудам газар нутагт хуурай газраас илүүтэй хар зам их байдаг. Тус улсад 2012 оны Засгийн газрын шийдвэрээр хуучин замуудыг нураан 154857 метр шинэ замыг хотын төвдөө таван сарын дотор барьсан нь нэлээдгүй шуугианыг олон улсад тарьж байсан билээ.
Энэхүү замын технологийг Японы аргаар гаргаж авсан бөгөөд /Хогоо дахин боловсруулж үртэс болгон зам дээр олон сарын турш цацаж дээрээс нь бэхжүүлдэг технологи/ 150 жилийн настай, төсөв нь нэг тэрбум.ам доллар хэмээн Канадын Засгийн газар мэдэгдсэн тул НҮБ замын шилдэг шийдэлтэй улсаар тодорхойлсон байна.
Хувийн орон сууцны асуудлаа шийдсэн Нью Жерси хот
Сүүлийн 50 гаруй жилийн түүхэнд Нью Жерси хотод ийм том хэмжээний байгалийн гамшиг болж байгаагүй гэдгийг хэвлэлийнхэн онцолжээ. Ямайкаас эхэлсэн “Сэнди” хар салхи АНУ-ын зүүн эргийг чиглэж нэлээдгүй асуудал үүссэн юм. Олон зуун байшин үерийн усанд автаж, хэдэн мянган айл өрх гэр оронгүй болоод байсан.
Энэ оны эхээр гэхэд л долоон сая гаруй хүн амтай Нью Жерси хотын зарим гудмаар явахад нурсан сүйдсэн байшингууд үзэгдэхээ больсон байна. Хамгийн хямд бөгөөд хурдтай аргаар иргэдийнхээ сүйдсэн байшингийн хаягдлаар төлбөр төлсөнд тооцож 20 мянган иргэдийг шинэ сууцаар бүрэн хангаж чаджээ.
Энэхүү арга хэмжээг “Stop Sandy” буюу “Сэнди зогс” нэртэй аяны хүрээнд Нью-Йорк, Нью Жерси, Вашингтон, Мэри-лэнд, Коннектикут, Баруун Виржини, Пенсилвани, Виржини зэрэг гамшигт хамгийн их хохирол амссан хотод 14 хоногийн хугацаанд шинэхэн хувийн байшингуудаа хүлээлгэн өгснөөрөө багтжээ.
Оюутны байрны асуудлаа шийдвэрлэсэн Энэтхэг улс
2013 оны нэгдүгээр сарын 24-нд НҮБ Энэтхэг оронд хоёр сая гаруй дотоод, 300 мянган гадаадын оюутан суралцдаг хэмээн онцолжээ. Энэхүү оюутнуудаас ихэнх нь буюу 87 хувь нь дотуур байранд амьдардаг хэмээн судалгаа гарсан байна.
Энэтхэг орон 784 их дээд сургуультай бөгөөд 1458 оюутны байртай. Шинэ Дели мужид Энэтхэгийн хамгийн том их сургууль болох 150 мянган оюутан амьдрах боломжтой Үндэсний сургуулийн цогцол-борыг 2014 онд ашиглалтад өгөхөөр болжээ.
Одоогоор 68 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Энэхүү амжилтаараа оюутны суралцах орчны хамгийн сайн аргыг хэрэгжүүлсэн орноор шалгарчээ.
Ажлын байрны асуудлаа шийдвэрлэж чадсан Америк улс
2012 оны судалгаагаар АНУ-д ажилгүй иргэдийн тоо таван сая хол давсан бөгөөд насанд хүрсэн иргэдийн ердөө 25 хувь нь хүссэн ажлаа хийдэг гэсэн судалгаа гарсан байна.
Дэлхийн хамгийн том түргэн хоолны газар болох М.Доналдис нээлттэй ажлын санал тавьж сүлжээ газруудын ажлын санал хэмээн нэг сая иргэдийн ажлын байрны санал гаргажээ. Үүний үр дүнд нийт иргэдийн 45 хувь нь ажлын байртай болсон байна.
Автомашины асуудлаа шийдвэрлэсэн Солонгос улс
Солонгосын Засгийн газрын шийдвэрээр бага, дунд орлоготой иргэдэд тусламж үзүүлэн дотооддоо нийлүүлдэг автомашиныг бага үнээр иргэддээ санал болгожээ.
Үүний үр дүнд 14 мянган бага орлоготой иргэддээ чухал хэрэгсэл болох автомашины асуудлыг шийдсэн улсаар Өмнөд Солонгос улсыг нэрлэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: