МОНГОЛД ТЭМЭЭНИЙ НААДАМ БОЛОВ

big_8b5dda37c47ec2e0bigБЭЭЖИН./СИНЬХУА/. Монголд тэмээний наадам болж, дотоод, гадаадын жуулчдын анхаарлыг татлаа.
Хоёр өдөр үргэлжилсэн уг наадмын үеэр Өмнөговь, Дорноговь аймгаас авчирсан 100 гаруй тэмээг тэмээн уралдаан болон полод оролцуулжээ.
Уралдаанд оролцуулсан тэмээнүүд маш сайн сургагдсан байсан нь уг наадмын хамгийн сонирхол татсан хэсгүүдийн нэг байлаа. Энэ жилийн наадмаар тэмээнүүд 12 км-т морины хурдаар уралджээ. Тэмээн уралдаан нь тус улсын хамгийн үзүүштэй зүйлүүдийн нэг юм.
Дэлхийд хоёр бөхт 500 мянган тэмээ байгаагийн 300 мянга нь Монголд байна. Сүүлийн жилүүдэд тус улсын Засгийн газар тэмээ үржүүлгийг ихэд дэмжиж байгаа аж.
Мөн тус наадмын үеэр тэмээний хоормог, ноосоор хийсэн бүтээгдэхүүн болон тэмээтэй холбоотой бусад
бүтээгдэхүүний яармаг худалдааг зохион байгуулснаараа онцлог боллоо.
Г. Доржханд

montsame


URL:

Сэтгэгдэл бичих