Цэргийн цолтой төрийн түшээд

index22fggffggfӨнөөдөр Монгол Улсад зэвсэгт хүчин байгуулагдсаны баярын өдөр. Харин УИХ-ын гишүүдээс эр цэргийн алба хаасан хийгээд, цэргийн цолтой нь хэн хэн байна вэ гэдгийг сонирхож үзлээ. Өмнөх парламентад бригадын генерал нэг байсан бол, энэ удаад тийм өндөр дээд хэмжээнд үнэлэгдтэлээ цэргийн салбарт зүтгэсэн хүн хараахан алга. Хамгийн том цолтой нь цагдаагийн хурандаа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тэрбээр дотоодын цэргийн дугаар ангид алба хаахын зэрэгцээ, хожмоо ЦЕГ-ын “Хүч” спорт хороонд харьяалагдан, зүлэг ногоон дэвжээнээ барилдаж байсан түүнд ЦЕГ-аас хурандаа цол олгосон аж. Харин албыг нь биечлэн хааж, тангараг өргөсөн нь гэвэл УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ё.Отгонбаяр, Ш.Түвдэндорж нар аж.

 

Д.Ганбатын хувьд 1982 онд Ардын армид салаа салбарын захирагч байжээ. Түүнчлэн Ё.Отгонбаяр гишүүн ч 1982-1983 онд Ардын армийн 282 дугаар ангид байлдагч байсан гэнэ. Харин Ш.Түвдэндоржийн хувьд 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр төгссөн байна. Дээд сургуульд элсэхээсээ өмнө буюу 1984-1990 оны хооронд Ардын армийн 124 дугаар ангийн салааны захирагчаар ажиллаж байж. Мөн цэргийн эрдэмд суралцсан цөөн хэдэн гишүүдийн тоонд С.Эрдэнэ, М.Сономпил нар орно. М.Сономпилын хувьд Цэргийн нэгдсэн дээд сургуульд ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1988-1991 оны хооронд Ардын армийн дугаар ангид салаан захирагч, техникийн орлогч байсан аж. Харин С.Эрдэнийн хувьд мөн л Цэргийн нэгдсэн дээд сургуулийг цэргийн команд, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Хэдийгээр цэргийн албыг е биечилж хаагаагүй ч, номыг нь үзэж, ногоотой шөлийг нь ууж байсны хувьд үүргээ биелүүлсэн хэмээн үзэж болох биз.

 

Бас гишүүн Ж.Энхбаяр,  С.Бямбацогт нар тус бүр , хоёр жил цэргийн сургуульд  суралцжээ. Ирээдүйн офицер болох байсан тэд харин зах зээлд уруу татагдаж сургуулиа орхин бизнес хөөсөн юм байна. УИХ-ын цөөхөн эмэгтэй гишүүний дунд ч офицерууд байдаг. Өмнөх УИХ-д гишүүн Д.Арвин л цэргийн цолтой түшээ байсан бол, энэ удаа нэгээр нэмэгдсэн. УИХ-ын гишүүн М.Батчимэг бол цэргийн хүн. Албан ёсны намтарт нь Тайванийн улс төрийн их сургуулийн дараа Монгол Улсын Батлан хамгаалахын их сургууль, АНУ-ын Номхон далайн команддалын харьяа Ази, Номхон далайн аюулгүй байдлын дээд курс төгссөн хэмээсэн байна. Өмнө нь Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа, УИХ-ын гишүүдтэй цэрэг техникийн сургалтад хамрагдаж, мэргэн буудлагын уралдаанд гуравдугаар байрт орж байсан гэнэ шүү. Харин Д.Арвин гишүүний хувьд ажлын гараагаа цэргийн салбараас эхэлсэн аж. Тэрбээр Ардын армийн 221, 162 дугаар ангид ХЗЭ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад, хувийн бизнес хөөсөн гэдэг.

 


URL:

Сэтгэгдэл бичих