Баясгалан гоо сайхны мэс ажилбарт орсныг илчилсэн сэтгүүлчийг зодож байжээ
Нэгэн хэсэг нийтийн дууны хаан хатан хоёр хэмээн Жавхлан Баясгалан хоёрыг нэрлэж явсан цаг саяхан. Хонгорхон үр минь гээд л хослон дуулж асан хоёрын нэг МУГЖ, дуучин Т.Баясгалан өдгөө хувийн хэд хэдэн бизнес эрхлэнгээ гуравдахь хүүхдээ тээгээд тун ч завгүй яваа билээ. Тэгвэл дуучин бүсгүй саяхан өгсөн нэгэн яилцлагадаа өөрийнхөө хуучин төрхөндөө орсон тухай нэгэн нууцаа дэлгэжээ. хуучин төрхөө шинэ төрхөөр сольж түүнийг нь илчилсэн сэтгүүлчийг “тоомсог” шиг хоёр найзтайгаа зодох дөхөж байсан тэрээр гоо сайхны мэс заслын хор уршигийг мэдэрсэн бололтой эргэн “Насны хайр” Батбаяртаа эхээс төрсөн гоо үзэсгэлэнгээ тэр хэвээр нь харуулахаар шийдсэн бололтой дахин хагалгаанд орж эргэн иржээ.
Т.Баясгаланг хамраа өндөрсгөн, урууландаа силкон шахуулсан гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Энэ тухайгаа тэрээр “Үнэнээ хэлье, хамар, уруулаа буцааж хэвэнд нь оруулсан. Тухайн үед найзууд маань хамраа өндөрсгөж, уруулаа янзлуулсан гэхээр нь сармагчин шиг дуурайж байлаа.Тэгээд л хамраа өндөрсгөж, урууландаа гель шахуулсан юм. Харин саяхан буцааж хэвэнд нь оруулсан. Байгаа юм байгаагаараа сайхан. Хүнд элдэв засвар хэрэггүй юм билээ” гэжээ. Тийм л байсан юм бол хөөрхий муу сэтгүүлчийг СТӨ-ний 7 давхарт яах ч гэж буланд шахсан юм болдоо.
URL: