Одоогийн залуус эр хүн биш

Эр цэргийн баярын энэ өдөр эрчүүддээ таагүй нэг мэдээг дуулгая. Өнөөдөр цэрэгт яваагүй бол эр хүн гээд яах вэ гэсэн хууль үйлчлэхээ нэгэнт больсон. Гэхдээ “Одоогийн залуус эр хүн биш хүний сүг” гэж Манукол академийн ерөнхийлөгч З.Бат-Отгон хэлж байна.

 

Хэдийгээр хатуу ч гэсэн ортой үг шүү. Баярын өдрөөрөө магтаалд бялуурах бус ганц ч болов үнэн үг сонсож байх хэрэгтэй. Тэрбээр цааш нь “Харахад эр хүйстэй боловч цаанаа амьдралыг авч явдаг, улс орныг нуруун дээрээ үүрч явдаг, эр зориг, эрч хүч олон зүйл нь мохчихоод байгаа.

 

Тиймээс эрчүүд нь хойшоо суугаад эмэгтэйчүүд нь урдуур нь орж бүхий л зүйлийг нь хийж байна” хэмээн тодотгосон байна. Үнэхээр ч зарим залуус ажлаас хойш сууж, бусдынхаа нэр төрийг сэвтүүлж байна шүү.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих