Б.Ариунсанг халах гэж байна
Иргэн Д.Ламжав “Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар гүйцэтгэх ажлын мэдлэг туршлагатай байх хуулийн шаардлагыг хангаагүй хүнийг томилсон” хэмээн үзэж, Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Цэцэд мэдээлэл хүргүүлсэн билээ. Д.Ламжав Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх захирамж нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг алдагдуулж, улмаар үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийг хөсөрдүүлж байна хэмээн үзсэн байна. Эрх баригчдын буруу шийдвэр, алдаатай бодлогод байнга хяналт тавьж, зарга үүсгэж, заргаа авч ирсэн иргэн Д.Ламжавын өмнө Н.Алтанхуяг сайд сөхрөхөөс өөр аргагүй байдалд оржээ. Тиймээс энэхүү маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2013 оны гуравдугаар сарын 20-ны өдөр болох юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийгөө хамгаалж үлдэхийн тулд гуравдугаар сарын 20-ны өмнө Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Б.Ариунсанг ажлаас нь халахаас өөр ямар ч гарцгүй. Б.Ариунсанг гудамжинд залаад ч тэсч үлдэх үү, үгүй юу гэдэг асуудал ч сөхөгдөх болно. Юутай ч яг одоо Б.Ариунсанг үүрэгт ажлаас нь чөлөөлөх гэж байна.
URL: