Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

imagesHYTYTYTЗасгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

 

Бүтээн байгуулалтын ажлуудын эхний санхүүжилтийг хийхээр боллоо

 

Шинэ төмөр зам төслийн 2013 оны эхний санхүүжилтэд шаардагдах 200 сая ам.долларын хөрөнгийг “Чингис” бондын эх үүсвэрээс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тус банкны ТУЗ-ын даргад зөвшөөрлөө.

Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт чиглэлийн 1800 орчим км төмөр замын суурь бүтцийн техникийн зураг төслийг боловсруулан барилгын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг гүйцэтгэх зэрэг ажлыг энэ хөрөнгө оруулалтаар хийх юм байна.

 

Улаанбаатар хотын автозамын 33 уулзварыг шинэчлэх, Туул болон Сэлбэ голын даланг дагуулан  барих Хурдны замын санхүүжилтийн эхний ээлжинд шаардагдах 200 сая ам.долларын хөрөнгийг мөн “Чингис” бондоор санхүүжүүлнэ.

Харин “Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн барих 300 МВт хүчин чадалтай цахилгаан станцын энэ оны санхүүжилтийн эхний ээлжинд шаардагдах 50 сая ам.долларын хөрөнгийг асуудлыг мөн ийн шийдвэрлэлээ.

 

Товч мэдээ

  • Хөдөө аж ахуйн тооллогын дүнг газарзүйн  мэдээллийн сантай холбосон нэгдсэн систем бүрдүүлж, хэрэглэгчдэд энэ онд багтаан хүргэх арга хэмжээ авч, ээлжит тооллого хооронд мэдээллийн санг шинэчилж байхыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга нарт дуулгалаа.
  • Ц.Сэргэлэнг өөрийнх нь хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газрын даргын ажлаас чөлөөлж, Ш.Лхачинжавыг тус газрын даргаар томиллоо.
  • Архивын Ерөнхий газрын дарга Өлзийбаярыг чөлөөлж И.Саруулыг томиллоо.
  • Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журамд өөрчлөлт орууллаа. Сургалтын төрийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагын саналыг үндэслэн үндэсний болон урамшууллын тэтгэлгийн санхүүжилтийг олгох үйл ажиллагааг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмын дагуу зохион байгуулна гэж өөрчлөлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих