1 хоног 23 цагт дунджаар 176 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ

p17ltkg7l2pu77fh1jqo1ld1o2v1Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт  /03.11-03.17/ нийт 722 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Эдгээрээс “Лавлагаа, мэдээллийн төв”-ийн  “Call center-1200”  тусгай дугаарын утсаар ирсэн 182 өргөдөл, гомдлын  38-ыг нь, нийслэлийн  www.ub1200.mn цахим хуудсаар ирсэн 29 өргөдөл, гомдлын  5-ыг нь, шинэчлэлийн Засгийн газрын  “11-11”  төвд  ирсэн 159 өргөдөл, гомдлын 29-ийг нь , “Иргэдийг хүлээн авах төв”-д ирсэн 203 өргөдөл, гомдлын 50-ийг нь, нийслэлийн харъяа байгууллагуудад ирсэн 108 өргөдөл, гомдлын 27-ыг нь тус тус шийдвэрлэжээ. Иргэдээс ирсэн дээрх өргөдөл, гомдлыг дунджаар 1 хоног 23 цаг 05 минутанд шийдвэрлэсэн байгаа бол шийдвэрлэгдээгүй 546 өргөдөл, гомдол шийдвэрлэх шатандаа байна. Нийт өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилвал хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн тухай 58,  Барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх тухай  45, Газар өмчлөх, эзэмших, ашиглах хүсэлтийн тухай 27, Цахилгаан, дулаан, усан хангамжийн шугам сүлжээний 19, Авто замын ачаалал бууруулах талаарх шийдвэр, үйл ажиллагааны талаар 15  өргөдөл, гомдол тус тус иржээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих