Хурд ба амь нас

50jhhgghg22Монгол хэлний хичээлээр суралцагчдын унших чадварыг шалгах сэдвийг та бүхэнд хүргэж байна.
Жек хурдаа хасахаасаа өмнө хурдныхаа хэмжүүрээ харлаа. Тэр 50 км/цаг хурдтай явахын оронд 73 км/ц хурдтай давхиж байсан бөгөөд сүүлийн 4 сард 4 удаа цагдаа түүнийг зогсоож байжээ. Хүн яаж ийм аймшиггүй байж болдог байна аа? Жек машинаа баруун талд зогсоолоо. “Удахгүй хажуугаар минь илүү хурдтай машин өнгөрөх байх” гэж бодож байх үед нь дэвтэр барьсаар цагдаа ойртлоо. Боб? Энэ цагдаа чинь сүмд явдаг Боб биш үү? Жек машинаасаа буулаа. Байдал үнэхээр муу байсан бөгөөд нэг сүмийн анд гэж тооцдог хүн нь түүнийг хурдны дүрэм зөрчсөн учраас зогсоожээ.
– Сайн байна уу, Боб. Ингээд уулзаж байгаа минь ямар сайхан хэрэг вэ?
– Сайн байна уу Жек! Боб инээмсэглэх ч үгүй байв.
– Гэр рүүгээ явж байхад минь саатууллаа.
– Тийм ээ, гээд тоосон шинжгүй байлаа.
– Би сүүлийн үед гэртээ их орой харьж байгаа. Хүүхдүүд минь намайг ойрдоо хараагүй. Бас Диана орой шарсан махтай төмс хийнэ гэсэн. Юу гэх гээд байгааг минь ойлгож байгаа биз дээ.
– Тийм ээ, ойлгож байна. Гэхдээ хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг чинь ч мэдэж байна гэж Боб хариуллаа. “Энэ арга маань ч бүтэхгүй бололтой, өөрчилье” гэж Жек санаад
– Би хэр их хурдтай явж байсан бэ?
– 70, Жек машиндаа суу.
– Боб, хүлээ л дээ. Чамайг хармагцаа хурдны хэмжүүрээ харахад 65 байсан шүү дээ.
– Жек, машиндаа суу.
Жек гунигтай байдлаар машиндаа суун, хаалгаа тасхийтэл хаалаа. Боб дэвтэртээ ямар нэг юм тэмдэглэж байв. “Боб яагаад миний жолооны үнэмлэхийг нэхэхгүй байнаа” гэж Жек бодлоо. Юу ч болдог байсан энэ хүний хажууд суухаар болбол Жек сүмдээ хэдэн удаа ч явахгүй байхаа. Боб хаалгыг нь тогшиход Жек цонхоо 5 см орчим онгойлоход нэг цаас өгөөд эргээд явчихав. “Торгууль биш байна” гэж бодоод Жек үнэхээр баярлажээ.
Цаасан дээр “Хүндэт Жек минь, би охинтой байлаа. 6 настай байхдаа хурдтай явж байсан машинд дайруулаад нас барсан юм. Тэр хүнийг 3 сарын хугацаатай шоронд суулгасан бөгөөд тэр гарч ирчихээд өөрийнхөө хүүхдүүдийг тэвэрч, үнсэж байлаа. Гэтэл би… Охиноо тэвэрч үнсэхийн тулд үхтлээ хүлээх хэрэгтэй болсон юм. Тэр хүнийг уучлахыг олон удаа оролдож, олон удаа уучилсан гэж санаж байлаа. Гэвч охиныхоо тухай бодсоор байна. Жек үүнээс хойш болгоомжтой яв, гуйя. Одоо надад цорын ганц хүү минь л үлдсэн” хэмээн бичсэн байлаа.
Жек хэсэг зуур хөдөлж чадсангүй. Тэгээд машиндаа суун аажуухан явсаар гэртээ очоод, хүүхдүүдээ халуун дотноор тэвэрчээ. Хүний амьдрал үнэхээр их үнэ цэнэтэй учир үргэлж болгоомжтой байгаарай. Болгоомжтой! Машин барьж байхдаа бусдын тухай бодож бай. Та хүссэн машинаа худалдаж авч болох ч, хүний амь насыг худалдаж авч болохгүйг бүү март.
Асуултад хариулаарай.
1.Цагдаа яагаад Жекийг зогсоосон бэ?
А. Бичиг баримтыг нь шалгах гэж
Б. Хурдны дүрэм зөрчсөн учраас
В. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах гэж
        Г. Таньдаг учраас уулзахаар
2. Жек ямар хурдтай явах ёстой байсан бэ?
А. 70 км/цаг     Б. 73 км/цаг В. 50 км/цаг     Г. 65 км/цаг
3. Жекийн машин жолоодох үедээ байнга шахам гаргаж байсан дутагдлыг бичээрэй.
……………………………………………………………………………………………..
……………………………………………………………………………………………..
4. Бобын охины үхэлд хэн буруутай вэ?
А. Эцэг эх нь Б. Сургууль, багш нар
В. Хурдтай явсан жолооч Г. Өөрөө
5. Жек яагаад цагдаа Бобд үнэхээр баярласан бэ?
А. Торгоогүйд нь Б. Машиныг нь хураан аваагүйд
В. Саатуулаагүй явуулсанд Г. Бичиг баримтыг нь хураан аваагүйд
6. Боб охиноо тэвэрч үнэсэхийн тулд үхтлээ хүлээх хэрэгтэй болсон гэж яагаад   хэлсэн бэ?
………………………………………………………………………………………………………..
………………………………………………………………………………………………………..
7. Жек, Бобын захиаг уншаад хэсэг зуур хөдөлж чадсангүй. Тэгээд машиндаа суун аажуухан явсаар гэртээ очоод хүүхдүүдээ халуун дотноор тэвэрсний учир юу вэ?
А. Хүүхдүүдээ маш их санасан
Б. Боб цагдааг өрөвдсөндөө
В. Эцэг эхэд үр хүүхэд хэчнээн үнэтэйг ойлгосон
Г. Хурдтай явах аюултайг ойлгосон
8. Машинаар их хурдтай явахын хор хохирлын талаар төрсөн сэтгэгдлээ бичээрэй.
…………………………………………………………………………………………………
…………………………………………………………………………………………………
9. Та энэ өгүүллэгээс ямар сургамж авч байна вэ?
…………………………………………………………………………………………………
…………………………………………………………………………………………………
10. Боб шиг бусдад хүнлэг байдлаар ханддаг цагдаа манайд хэр зэрэг олон байдаг бол оо? Нэг хариултыг сонгон зураарай.
                             олон                     олон биш
Яагаад ингэж хариулснаа тайлбарлан бичээрэй.
………………………………………………………………………………………………
………………………………………………………………………………………………
11. Энэ өгүүллэг чамд хэр зэрэг таалагдсан бэ? Зөвхөн нэг дугуйг сонгон будаарай.
             маш их таалагдсан
                      бага зэрэг таалагдсан
             бараг таалагдаагүй
                      огт таалагдаагүй
Баянхонгор аймгийн Баян-Ойт цогцолбор сургууль, 
Эрдэнэмандал ахлах сургуулийн бага боловсролын багш нар

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих