Б.Ганболд: Бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг заавал оношлуулаарай

5882ӨААААӨАвто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийн тухай нийслэлийн Татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Б.Ганболдоос тодрууллаа.

-Тээврийн хэрэгслийн татвар хураах ажил хэддүгээр сар хүртэл үргэлжлэх вэ?
-Хуулийн дагуу зургадугаар сарын 1-ний дотор татвараа төлөх учиртай. Нийслэлийн есөн дүүргийн татварын нэг цэгийн үйлчилгээг түшиглэн татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулж байна.

-Дугаарын хязгаарлалт хийж байгаатай холбогдуулан нэг өдөр машинаа унахгүй байгаа учир татвараа дутуу төлж болно гэсэн ойлголт иргэдийн дунд байна?
-Хуульд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь татвар төлөгч байна гэж заасан. Тиймээс тухайн тээврийн хэрэгслээ ашиглаагүй, засвартай байсан ч татвараа бүрэн төлөх ёстой. Машин бол тухайн иргэний хөрөнгө учраас хөрөнгийнхөө татварыг төлөх ёстой юм.

-Тэгвэл агаарын бохирдлын төлбөрийг ямар зохицуулалтаар авдаг юм бэ?
-Тухайлбал, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хувьд багтаамжаар нь тодорхойлсон байдаг. Дизель хөдөлгүүртэй авто тээврийн хэрэгсэл оношлогоонд орох шаардлагагүйгээр татварын нэг цэгийн үйлчилгээнд очин, татвараа төлнө. Харин бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хувьд заавал оношлогоонд орно. Хэрэв оношлогоогоор ороод агаар бохирдуулах нь тогтоосон хувь хэмжээнээс бага бол төлбөрөөс чөлөөлдөг.

Б.Уран

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих