Абе Шинзо Хятад, БНАСАУ-аас сэргийлж байгаа юм байна

04gfgfg785Японы ерөнхий сайд Абе Шинзо   3-р сарын 17-ны өдөр тус орны Батлан Хамгаалахын Их Сургуулийн төгсөх ёслолд оролцож үг хэлэхдээ, “Японы нутаг дэвсгэр, харьяа тэнгис болон агаарт өдөөн хатгалга хийх нь тасалдахгүй байгаа бөгөөд бид нүдний өмнө болоод байгаа хямралыг зохицуулах болно. Ямар ч цаг үед миний бие эх орноо хамгаалах тэргүүн эгнээнд жагсах болно” гэжээ. Японы гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн өдрийн мэдээндээ,  Шинзо Абегийн энэхүү үг  нь түүний “Хятад болон БНАСАУ-аас сэргийлж байгаа байр суурь”-ийг харуулж байна гэжээ.

Абе  Шинзо хэлсэн үгэндээ, Японы Засгийн газар энэ оны 1-р сард сүүлийн 11 жил өсгөөгүй батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлсэн бөгөөд, “Батлан хамгаалахын төлөвлөгөөний хөтөлбөр”-т засвар өөрчлөлт оруулах гэж байна. Тухайлбал “Баруун өмнөд бүс нутгийг оролцуулсан Японы  батлан хамгаалах ангийн хүчин чадавхыг нэмэгдүүлнэ”. Үүний зэрэгцээ, Япон, Америкийн холбоотны харилцаа нэгэнт  засарч сайжирсан,  Япон, Америкийн аюулгүйн хамгаалалтын тогтолцооны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Японы тал нэн их үүрэг гүйцэтгэж ажиллах ёстой гэжээ.

china radio


URL:

Сэтгэгдэл бичих