“ДДэш”ТВ нь орон даяар 10 суваг нэвтрүүлэхээр боллоо

5789ххШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “ДДэш”ТВ нь сарын төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн эрхийг зөрчиж сувгаа хааж байна гэсэн гомдлын мөрөөр шалгахад уг компани нь Харилцаа холбооны зохицуулах хороотой хийсэн гэрээгээ зөрчсөн нь тогтоогдсон учир уг зөрчлийг богино хугацаанд арилгах болон төлбөр төлөгдөөгүй байсан ч Монголын өргөн нэвтрүүлгийн 10 сувагыг үнэ төлбөргүйгээр гаргах шаардлагыг тавьсан билээ.

2008 оноос эхлэн сансрын хиймэл дагуулаар олон сувгийн телевизийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулж байгаа “ДДэш”ТВ нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тавьсан уг шаардлагыг хүлээн авсанаа мэдэгдэж өнгөрсөн ням гаригаас Монголын өргөн нэвтрүүлгийн 10 сувагыг гаргаж эхэллээ.

Гаргасан зөрчлөө богино хугацаанд арилган, техникийн шинэчлэл хийн хэрэглэгч, олон түмэндээ өргөн барьж буй уг бэлэг нь Олон улсын хэрэглэгчийн эрхийн өдрийг угтсан нэг том ажлын эхлэл боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих