НООТОЙ НОЦТОЙ: Зоос банк, Барилга гэр хороолол, Ардын нам

Ноцтой: 1. Монголын банк санхүүгийн салбарт хөгийн хөгийн үйл явдлууд ар араасаал гарсаар байх юм да. Одоо бүр банкны салбарыг толгойлж, унаж босхын дэнсэн дээр байгаа арилжааны банкуудаа дэмжих ёстой Монгол банкны ерөнхийлөгч нь өөрөө хууль зөрчсөн асуудалд орцон хуулийн байгууллагын үүдийг татах болсын гэнэ. Тодоруулаад хэлбэл монгол банкны ерөнхийлөгч Пүрэвдорж, мөн төв банкнаас зоос банканд эрх хүлээн авагчаар томилогдсон Ариунбат нарыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн сурагтай байна. Тэднийг зоос банкны хөрөнгийг хууль бусаар бусдад өгсөн, зарцуулсан хэмээн буруутгаж байгаа бололтой. Ингэхдээ хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэн шалгах аж. Тэд зоос банкны ТУЗ-ын дарга асан Батбаярт зоос банкны нийт өмчийн 51 хувийг олгосон бөгөөд энэ нь үнэдсэндээ 3 тербум гаруй төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэнэ. Энэ асуудлыг улсын мөрдөн байцаах газрын эдийн засагын гэмт хэрэгтэй тэмцэх хэлэстэй хамтран ажлын хэсэг гарган шалгахаар болсон гэнэ. Нөхөдүүд яасын гэхээр Зоос банкны ТУЗ-ын дарга Батбаярт болон Нэгдэлчин ХХК д хэмээн хоёр ангилаж байгаад банкны эд зүйлийг олгосон байдаг бол Нэгдэлчин ХХК нь Батбаяр гэгчийн хувийн компани байсан байгаа юм. Дараагаар Зоос банкыг дампуурхад Батбаяр нь ТУЗ-ын даргаар нь ажиллаж байсан. Гэтэл тэр хүнтэй хариуцлага тооцхын оронд харин ч эсрэгээр нь шагнаж урамшуулж байгаа мэтээр хандсан нь төв банкны удирдлагуудыг шалгах бас нэг үнэдслэл болж байна. Ингээд үнэдсэндээ монгол банкны ерөнхийлөгч эрх хүлээн авагчтайгаа, Зоос банкны удирдлагадуутай хамт шалгагдаж асуудал нь ч нэлээд хурцдаж мэдхээр болоод ирцэн байх шиг байна. “ Зоос банк”
Ноцтой: 2. Монголын төр өнгөцхөн хархад жигтэйхэн өглөгч юм шиг хэрнээ үнэн чанартаа бол үнэхээрийн улаан цагаандаа гарцан дээрэмчин шинжтэй юмаа. Анх яасан Монгол улсын иргэн бүр эх орныхоо газар шорооноос өмчлөж авах эрхтэй. Тэр нь 07 га байх юм гэхчлэн хууль журам гаргаж, иргэдэд хэрэглээнийх нь газарыг үнэгүй өгч үнэхээрийн реламдсан да. Харин одоо эргүүлээд энэ хэдэн монопол болцон барилгын компаниудаар дээрмдүүлээд эхлэж байна. Тэнд шүүх порукрор ямар дүгнэлт шийдвэр гаргасан байх нь огтоос хамаагүй. Зөвхөн мөнгөтэй, эрх мэдэлтэй, бас мөнгө олох гэж л байгаа бол хэний ч байсан хамаагүй хашааных нь газарыг дээрэмдээд авчихдаг хачин байдал бий болж. Хамгийн сүүлд алтай констракшн компани Хан Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Даваасүрэн гэгчийн хашааны газарыг дээрэмдэж, хуулийн дагуу өмчлөх эрхийн гэрчилгээгээ авцан иргэний хашааг нурааж, хөөж туулаа гэсэн гомдол гарч ирлээ. Алтай констракшныхан гэхээр хүрз барьсан экскобатор унасан бурхад биш л байлтай. Тэр алтай констракшний Батэрднэ гэгчид монголын хууль хяналтын байгууллага өмнө нь хүчин мөхөсддөг монголын хараат бус шүүхийн гаргасан шийдвэр хэрэгсэхгүй байж болдог лут хүн юм шиг байна. Уг нь хэрэг хуучирдаггүй гэдэгийг санавал Алтай констракшний Батэрднэ гэгч Хадгаламж банкны 14 тербум төгрөгийн асуудалд хүртэл нэр холбогдож явсныг монголын ард түмэн мартаагүйл байгаа дө. Хамгийн гол нь алтай констракшн хахтлаал мөнгө олж байгаа , барилга нэртэй шавар овоолохдоо ядарсан нэгнийх нь хашааны газарыг хүртэл булаагаад байхгүйгээр явчих боломж ч байгаа. Одоо ч бүр амар юм болж байна. Нэг өдөр гэртэй унтаж байхад чинь хашааг чинь нураагаад гэрийг чинь түрээд алтай констракшн барилга бариад эхлэж мэдхээр болж. Харин Баттулга сайд ийм сагацан нэгнийг нь давраагаад байдгиймуу, эсвэл мэддэгүй юм гэдэг нь хачирхалтай. Ер нь Алтай констракшний тэр бусдын газарыг булаан байж хүртэл бариад байгаа байр орон сууцтай нь холбоотой асуудал хүртэл байдаг л юм билээ. “ Барилга гэр хороолол”

Ноцтой: 3. Хавар болж хаа сайгүйл сонгуулийн салхи сэвэлзэж байна. Улс төрийн намууд нэртэй гэмт хэрэгийн бүлэглэлүүд сонгуулиар иргэдэд бэлэн мөнгө амлахгүй байх талаар андгай тангарга өргөж гар хөл барилцан сүйд болж л байна. Бодвол өмнөх сонгуулиар амласан амлалтаа 10 хувьтай ч биелүүлж чадаагүй болхоор тэр нь эргээд шантааз болчихоод байгаа юм байлгүй. Ямар ч байсан эрх баригч нам сая таван зуун мянгын батламж тараахгүй юм гэнэ. Сөрөг хүчин нь ч гэсэн сая төгрөг амлахгүйл юм гэнэ. Ингээд иргэд их мөнгө амласныг нь дугуйлдаг жишэг халагдаж байгаа юм байх. Тэгэвэл асуудлыг эрүүлээр хараад үзвэл үнэндээ улс төрийн намууд мөнгө тараахгүй байна гэж түүхэнд байхгүй. Харин тараах арга хэлбэрээл өөрчлөж, улам бүр боловсронгуй болгож байгаа болхоос биш, ирэх парламентийн сонгууль юу юунаас илүү их мөнгөний сонгууль болох нь тодорхой юм. Ардын намын дарга удирдлагууд асуудлыг газар дээр нь шийддэг ганц эрх мэдэлтэй хүмүүс болох хороон дарга нарыг мотороод эхэлцэн гэж байгаа. АН-ын дарга удирдалгууд төрийн албан хаагчдыг амжиргааг дэмжих нэрээр өнгөрсөн жилээс эхлэн Баянзүрх дүүргийн бараг бүх хороодын дарга нарыг машинжуулж амжсан бол одоо Ардын намын дарга нар СХД-ийн нийт 25 хороон дарга нарын халаасанд хоёр хоёр сая төгрөгийг шургуулж эхэлсэн сурагтай. Төрийн албан хаагч цаг наргүй ажилдаг, цалин мөнгө багатай гэсэн шалтгаан хэлэн мөнгөөр угжиж байна. Харин тэр шаардлагад нийцэх хүмүүс хороон дарга нар мөнүү бишүү гэдэгийг ард түмэн бол мэдэж л байгаа. Ингээд хороон дарга нар одооноос эхлэн бүтэн жил мөнгөөр угжуулж эцэст нь сонгууль болход энхрий хайрт намыхаа төлөө үххэд ч бэлэн тангарагатай ажиллах юм байна.” Ардын нам”

tv9


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих