ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Австрийн Вена хотод хуралдаж буй Мансууруулах эмийн комиссын 56 дугаар хуралдааны хүрээнд “Эмчилгээний зорилгоор хяналт дор хэрэглэх эмийн хүрэлцээ– тулгарч буй сорилтуудыг давах нь” сэдэвт хуралд Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал Г.Навчаа оролцов.
Тэрбээр уг хуралд хорт хавдрын эмчилгээний чиглэлээр Монгол Улс, Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа болон энэ чиглэлээрх Монгол Улсын бодлого, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийжээ.
Австрийн Засгийн газраас зохион байгуулсан уг арга хэмжээнд Хорт хавдрыг хянах олон улсын холбооны Ерөнхий захирал К.Адамс, Италийн Пармагийн их сургуулийн профессор Г.Фанелли, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх албаны дарга Г.Герра нар оролцож, тус тусын хариуцсан чиглэлээр эмчилгээний зорилгоор эмчийн хяналт дор олгодог эмийн хүрэлцээг сайжруулах бодлого, туршлагаасаа хуваалцжээ.
URL: