Гаалийн байцаагч нар гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоолоо
2013 оны 3-р сарын 13-ны өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүдийн гаалийн газрын хяналтын бүсээр дамжин Хятад улсад гарах гэж байсан ачааны автомашинд тус гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар эрсдэл тооцсоны үндсэнд нарийвчилсан үзлэг шалгалт хийх явцад гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн таслан зогсоожээ.
Тус ачааны автомашины эзэмшигч нь МУ-ын иргэн бөгөөд автомашиныхаа хянах самбарын арын зай хөндийд урьдаас бэлтгэсэн 568 ширхэг ширхэг тарваганы арьсыг нууж хууль бусаар улсын хилээр гаргахыг завджээ.
Байгаль орчны сайдын тушаалаар тарвагыг агнах болон улсын хилээр гаргахыг хориглосон бөгөөд их хэмжээний тарваганы арьсыг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй тул Гаалийн байгууллагаас хууль хяналтын байгууллагад шилжүүллээ.
URL: