ХОТЫН ЗАХИРГААГ ШИНЭЭР БАРИХАД 37.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДАГДАНА

index588ХУлаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр найман дэд төв барихаар төлөвлөж, хотын захиргааг нүүлгэх байршлыг судлах ажлын хэсгийг байгуулжээ.
Ажлын хэсгийнхэн 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн, таван газрыг сонгон хотын захиргааны шинэ цогцолборыг нүүлгэх асуудлыг судалсан байна. Эдгээрээс Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороо буюу Баянхошуу дахь есөн га газрыг сонгон хотын захиргааны шинэ цогцолборыг барих боломжтой гэж үзсэн байна. Хотын захиргааны цогцолборыг барихад 37.1 тэрбум төгрөг шаардагдах аж.
Урьдчилсан төлөвлөлтөөр захиргааны шинэ цогцолборыг хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах юм.
Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих