ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТААРУУ БАЙГААГ АНХААРУУЛЛАА

big_132135as6daaaАвилгатай тэмцэх газрын ажлын хэсэг Хөвсгөл аймагт хоёр дахь өдрөө ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж иргэд хөдөлмөрчдийн санал бодлыг нь сонслоо. Түүнчлэн тэд орон нутагт ямар зөрчил дутагдал байгаа эсэх, төрийн үйлчилгээ иргэдэд хэр шуурхай хүрч байгаад ажиглалт хийж, төрийн байгууллагынханд арга зүйн зөвлөгөө өглөө.
Энэ үеэр аймгийн захиргааны хувьд ил тод бус, иргэдэд хүрэх мэдээлэл цаг тутамд хүрдэггүй, цахим хуудас нь хангалтгүй, үйл ажиллагаа нь хаалттай байна гэдгийг АТГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон онцолсон.
Тэрээр ЗДТГ-ын даргад иргэдийн зүгээс ирсэн газрын асуудал болон сум хөгжүүлэх сангийн талаар мэдээлэл авч чадахгүй байгаа асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөмж өгсөн байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бодит байдлыг ил болгохыг анхаарууллаа.
Хөвсгөл аймаг
Б.Гантуяа МОНЦАМЭ

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих