“Фортуна” Н.Батбаяр буруу бөөлж, Н.Алтанхуягт зад загнуулжээ

b29b1a9b08b4c3ddoriginalМанай УИХ, Засгийн газарт эрх баригчдын хувь заяаг авч явдаг ганцхан бөө зайран бий. Тэр тусмаа Н.Алтанхуягийн танхимын хувь заяа түүний хэрхэн бөөлөхөөс үлэмж хамааралтай. Энэ хүн бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, ард олон “Фортуна” ч гэх. Удаа дараа уурсан бөөлсний хүчинд Засгийн газарт сайдын суудал авсан. Сайдын суудалд суусныхаа төлөөсөнд энэ Засгийн газрын хувь заяаг бөөлж авч явах учиртай. Гэтэл сүүлийн үед Засгийн газрын үйл ажиллагаа буруу замаар явж, улмаар таван тэрбум ам долларын өрөнд оров. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тулж, ОХУ шатахуун нийлүүлэлтээ хазаарлана гээд шил дарсан сөрөг нөхцлүүд үүсэв. Зөвхөн үүгээр ч зогсохгүй Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Үндсэн хуулийн цэц дээр хэдэнтээ бүдэрч, огцрохдоо тулсан. Тиймээс Гүйцэтгэх засаглалын тэргүүн маань арга мухардан лам харгүй явж, эцэс сүүлдээ “Төрийн зайран” Н.Батбаяраа дуудаж зад загнажээ. Тэрбээр, “Чи Засгийн газрын хойшдын хувь заяаг авч явна энэ тэр гээд донгосоод байсан хаа байна. Би хэзээ мөдгүй огцрохдоо туллаа. Чиний өнөө бөө мөө гээд байсан хаа байна. Чамайг Засгийн газрын хувь заяаг авч явна гээд, гишүүдийн карт сугалж зугтаагаад байхаар чинь л сайд болгосон шүү дээ. Эсвэл чи буруу бөөлөөд байдаг юм уу” гэх зэргээр зад загнажээ. Харин түүний хариуд Н.Батбаяр сайд “Би уг нь гайгүй сайн анхаарал тавьж байгаа. Гэтэл онгод дуудаад бөөлөх гэхээр дээд тэнгэр та нар буруу зүйл хийж байгаа учраас ямар ч өршөөл байхгүй гэх боллоо. Одоо яах вэ сайд аа. Зарим зүйлээ бодитоор засч сайжруулж, үнэн явахгүй бол болохгүй нь дээ” хэмээжээ.

Б.Өлзийт

URL:

Сэтгэгдэл бичих