Гольфийн талбайг хууль бусаар олгосныг тогтоолоо

golfНийслэлийн хуучин удирдлагууд Туул голын эхэнд “Туул ривер контри сайд” нэртэй Солонгосын компанид хууль бусаар 60 га газрыг олгосныг өчигдөр захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлаар тогтоолоо.

Уг хэргийг 2008 оноос эхлэн шалгасан юм. Тэд хууль бусаар авсан 60 га газраа 129 га болгон тэлснийг тогтоогоод байгаа юм. Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос 129 га газарт ногдох байгаль орчны хохирол болох нэг тэрбум төгр өгийг нэхэмжилсэн.

Гэвч “Туул ривер контри сайд” компани хэдхэн хоногийн өмнө татан буугдсанаа мэдэгджээ.

С.Цэрэндэжид

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих