Н.Энхбаярын эмчилгээний “жор” дэлгэгдэв

enkhbayar_new-300x189Экс ерөнхийлөгч Н.Энх­баярын бие дахиад л эвгүй­тэж. Шоронд хоригдож байх хугацаанд түүний биеийн байдал муудаж улмаар эмнэлгийн дүгнэлтээр эмч­лүүлэх болсон. Ингээд Сайд нарын гэх тодотголтой хоёр­дугаар эмнэлэгт шилжүүлсэн юм. Гэтэл тэрбээр ээлжит шуугианаа дэгдээв. Эх сур­валжуудын хэлж буйгаар түүний биеийн байдал эм­чил­гээ авахгүй “үхлийн ирмэг”-т ирсэн гэнэ. Эмч нарын баг үзлэг хийж биеийнх нь байдал ямар байгааг дүгнэжээ. Дүг­нэлтээс харахад, амархан ядарна, хоолны дуршил муу, унтахын өмнө бие загатнана. Үе үе ханиалгана, гэдэс дүүрч цанхайна, баас үе үе хатаж заримдаа шингэн зүйлээр суулгана. Чих шуугиж, хатгуулж өвдөнө. Хамар битүүрнэ. Хоёр хөлийн булчин чинэрч өвдөнө, нуруу өвдөх зовиуртай байгаа аж.

Харин эмч нарын үзлэгээр эксийн биед арьс хуурай, хогжруутсан, арьс булчингийн уян хатан чанар алдагдсан цайвар саарал өнгөтэй хөхлөг сэртэнгийн доод хонхор гүнзгийрч ихэссэн. Нуруу, гарын нимгэн хэсгээр хуучирсан одлог тууралттай, биеийн булчингийн хүчдэл суларсан. Биеийн жин гурван кг орчмоор буурсан. Хэл хуурайвтар голоороо цайвар өнгөртэй, хэвлий мэхгэр дарж үзэхэд хүйс, баруун цавины орчмоор хөндүүрлэлтэй. Тогшилтоор хэвлийн дээд хэсгээр хий ихтэй, чагнахад гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн суларсан. Амьсгал өнгөц, хамрын баруун талын нүхний амьсгал илүү суларсан, үе үе өнгөц ханиалгана. Цээж баруун талдаа төвгөр тэр хэсэгт дууны доргио хүчтэй болсон. Харин тогшилтын авиа суларсан, уушгины дээд хэсгээр хуурай хэржигнүүртэй, доод  хэсгээр амьсгал суларсан гэж оношлов. Түүнчлэн уламжлалт эмчилгээний аргаар ч онош тогтоосон байна. Үүгээр Судас живэнхүй сул, хэл хий бадганы шинж чанартай, уушгинд хий бадгана арвидсан, хамар залгиурт шарын махбодь арвидсан. Элэг болон цөсний шар дийлэнх, баруун бөөрөнд хий бадганы өөрчлөлттэй, ерөнхий биеийн тамир сул дорой гэжээ. Ийнхүү эмч нарын баг эцсийн дүндээ хуурай өлсгөлөнгийн дараах бодисын солилцооны архаг түгмэл хямралын хам шинж, архаг хордлогот хам шинж, олон эрхтэний архаг дутмагшил. Энэ байдлын суурин дээр хамрын дайвар хөндийн ургацаг томорсон, зүүн дунд чихний идээт үрэвсэл үүссэн. Амьсгалын дээд замын вирусийн хурц халдвар үүсч даамжирсан гэлээ. Ийм тохиолдолд чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг зохион байгуулах шаардлагатай байдгийг эмч нар дурьдсан байна.

А.ЛХАГВАЖАВ

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих