Япон дэлхийд анх удаа далайн ёроолоос хий гаргаж авч байна

a20b90c353939864originalЯпоны “JOGMEC” хэмээх газрын тос, байгалийн хий, төмөрлөгийн корпораци дэлхийд анх удаа далайн ёроолын метаны гидратаас хий гаргаж авч байна. Анхны туршилтаар метаны гидратын нөөцтэй 1.3 км гүн далайн ёроолоос хий гарган авчээ. Уг орд тус улсын гол арал Хоншугийн өмнөд эргийн Номхон далайд оршдог аж. Шинжээчдийн урьдчилсан тооцоогоор энэ орд Японы дотоодын байгалийн хийн хэрэгцээг 14 жил хангах хэмжээний буюу долоон их наяд шоо метр хийн нөөц агуулжээ. Метаны гидрат буюу намгийн хий болон усны холимог нь бага температур, өндөр даралттай газар агуулддаг байна. Тиймдээ ч далайн гүн ёроол болон мөнх цэвдгийн доод давхаргаас олддог. Байгалийн баялаггүй Япон Улсад эрчим хүч маш чухал. Ялангуяа “Фукушима”-гийн ослын улаас цөмийн цахилгаан станцуудаа зогсоосон тус улс эрчим хүчний хомсдолд орж эхлээд байсан юм. Тиймээс эрчим хүчний өөр эх сурвалж хайсан нь ийнхүү амжилтад хүргэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих