2000 айлыг гудамжинд гаргасан Сү.Батболд ба Н.Алтанхуяг
Хүний анхдагч хэрэгцээ юу вэ. Мэдээж хоол хүнс, хувцас, тэгээд толгой хорогдох орон байр. Харамсалтай нь амьдралын наад захын хэрэгцээгээ хангахын тулд монголчуудын олонхи нь ямар их бэрхшээл, зовлонг туулж буйг байртай болох гэсэн хүн бүрийн амнаас гарч буй үг илтгэнэ. Улс болгонд байдаг нийтлэг бэрхшээлийн нэг нь яах аргагүй иргэдээ орон сууцжуулах юм. Харин манайд бол энэ асуудал хамгийн хүнд шатандаа очиж энэ насныхаа ганц мөрөөдлийг дөрвөн ханатай дөрвөлжин байшингаар төсөөлж суугааг бид харж байна. Халуун ус хананаасаа авч, цахилгаан зууханд цайгаа чанадаг байхын тулд хуруу, хумсаа хуйхлан байж цуглуулсан хэдэн төгрөгөө барилгын компаниудад урьдчилгаа болгон өгөөд төрийн зээлийг хүлээн суугаа иргэд эцсийн аргаа бараад өлсгөлөн зарлахаа олон нийтэд мэдэгдлээ. Иргэдээ хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах бодлогыг баримтлах нь төрийн үүрэг мөн.
Сүүлийн хэдэн Засгийн газрын хувьд ч 40 мянга, дөрвөн мянга, тэгээд томорч 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр батлаад хэрэгжүүлж үзсэн юм. 40 мянга нь бол жинхэнэ цаасан дээр хэрэгжсэн, дөрвөн мянга нь явцуу хүрээний иргэдэд олгогдсон, харин 100 мянгын хөтөлбөр нь эхнээсээ дашин шог болж өдгөө 2000 гаруй айлын мөрөөдөл дээр тоглож, гудамжинд гаргасан шоу хөтөлбөр болж төгсөх шатандаа оржээ.
Орон сууц санхүүжилтийн корпорацийнхны мэдээлснээр зургаан хувийн хүүтэй зээлийн өргөдлийг зогсоох хүртэл 3000 гаруй иргэн барилгын компанид урьдчилгаа төлбөрөө төлж Төрийн банкинд зээлийн хүсэлтээ хүргүүлжээ.
МАН-ын Засгийн газраас өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг баталж сүржин нээлт хийснээс хойш харин 1000 гаруй иргэн дээрх зээлээс хүртэж амжсан бололтой. Харин үлдсэн нь ямар нэгэн байдлаар хохирогч болж дөрвөн ханатад орох мөрөөдөл нь хэзээ биелэхийг мэдэхээ байжээ. Анх энэ хөтөлбөрийг батлахдаа л ямар ч тооцоо судалгаагүй, сонгуулийн шоу хийсэн нь өдгөө хүн бүрт ойлгомжтой байна. Зургаан хувийн зээлийг санхүүжүүлэхийн тулд эхлээд Хөгжлийн банкнаас 50 тэрбумыг гаргасан, дараа нь 30 тэрбумыг нэмсэн ч энэ мөнгө дээрх хөтөлбөрийн хохирогч болсон иргэдийг байранд оруулахад хаанаа ч хүрэхгүй.
Анх “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг гаргаж ирсэн тухай үеийн Ерөнхий сайд Сү.Батболд энэ хөтөлбөрийг эхлүүлэхээр талуудтай уулзалт хийж байхдаа хэлсэн үгийг одоо шигтгээ болгоё.
Сү.БАТБОЛД:
-Шинэ бүтээнбайгуулалтынхүрээндхэрэгжүүлэх “100 мянган айлыноронсууц” хөтөлбөрийгхэрэгжүүлэхэд барилгынсалбарынхны гүйцэтгэх үүрэгихюм. Гэхдээ энэхүүажилнь бүхэлдээмонголхүнбүрийн амьдралыгдээшлүүлэхэдчиглэж байгаа. Мэдээж үүнийгзахзээлийнжурмаар шийдэхёстой. Төрзасгийнзүгээсдотоодын үйлдвэрлэлийгдэмжих,татвар, гаалийннэгдсэнсистемтэйболгохшинэ бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай хөрөнгийнэх үүсвэрийгшийдэхасуудалд анхаарлаа хандуулжбайна. Энэнь Засгийнгазар үүргээлбиелүүлж буй болохоос бишхувийнхэвшлийнхэнтэй хутгалданагэсэн үг биш. Энэхэмжээнд хүрэхгэжбид багагүйхугацаагтуулсан. Одоохэрэгжүүлэхл үлдлээ. Санхүүжилтийгерөнхийд нь шийдсэн. ЭнэтөслийгЗасгийнгазраас 680, Хөгжлийнбанкнаас 800 гаруйтэрбумтөгрөгөөрсанхүүжүүлнэ.
Тухайн үеийн Ерөнхий сайд нь хөтөлбөрийг анх санаачилж байхдаа ингэж ярьж байжээ. Харин ойролцоогоор нэг жилийн дараа буюу өнгөрсөн парламентын сонгуулийн өмнө пи-ар хийхдээ “100 мянган айлын орон сууц” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрт хамрагдаж, шинээр орон сууцтай болохыг хүссэн хүмүүст ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдээлэл нэн шаардлагатай байгаа. Энэ үзэсгэлэн иргэдийн тэрхүү хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээж байж. Тэр үед Сү.Батболд иргэд итгэхгүй байхын аргагүй үгүүдийг хэлж байсан байгаа биз. Харамсалтай нь иргэд дээрх гоё үгүүд, өнөөх байртай болгох хөтөлбөр нь сонгуулийн өмнөх шоу байсныг мэдээгүйгээрээ өнөөдөр эд материал, сэтгэл санаагаараа хохирч зарим нь гудамжинд гарч, өлсөж цангах дээрээ тулжээ.
Гэхдээ Сү.Батболд нэг зүйлийг үнэн хэлж байж. Тэр бол төр хувийн хэвшилтэй хутгалдахгүй гэсэн яриа. Үнэхээр хувийн хэвшлийнхэн төртэй хутгалдахыг хүссэнгүй. “Эко констракшн”, “Жонаттан”, “Буянбилэг”, “Заг” зэрэг барилгын компаниуд энэ сарын 15 гэхэд зээлээ бүтээж, мөнгөө тушаахгүй бол гэрээгээ цуцалж иргэдийн урьдчилгаа төлбөрөөс 10-20 хувийг нь суутгана гэсэн хатуу мэдэгдлийг хайр найргүй өгсөн тухай хохирогчид нүдэндээ нулимстай ярьж байна. Зөвхөн “Заг” компанийн 99 айлын нэг блок барилгад гэхэд 39 иргэн зургаан хувийн хүүтэй зээлээр байр авахаар урьдчилгаа төлснөөс зургаагийнх нь л зээл гарч үлдсэн 33-ынх нь ар гэрийн хувьд хар өдрүүд үргэлжилж байгаа гэнэ. Иргэдийг орон сууцжуулах энэ хөтөлбөр анхнаасаа буруу нүүдэлтэй байсныг нэг зүйл илтгэнэ. Энэ бол Засгийн газар, өөрөөр хэлбэл өнөөх Орон сууц санхүүжилтийн корпорац нь өөрсдөө нэг ч айлын орон сууц бариагүйд байгаа юм. Харин хувийн хэвшлийнхэнд инженерийн шугам сүлжээтэй газрыг өндөр үнээр зарж, өнөөх компаниуд иргэдэд маш олон нэмүү өртөг шингэсэн байр зарах ажил өнөөг хүртэл үргэлжилж байгаа билээ. Түүгээр ч барахгүй манай үе үеийн Засгийн газарт ямар ч залгамж халаа, ажлын уялдаа холбоо нэгдсэн бодлого гэж үгүй юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хөгжлийн нэгдсэн бодлого бус дөрвөн жилийн хугацаатай намын бодлого л хэрэгжиж байна. Саяхан даа, одоогийн Ерөнхий сайд, 100 мянгыг санаачлагч Засгийн газрын үед Тэргүүн шадар сайд нь байсан Н.Алтанхуяг орон сууцны зээл хүсэгчдийн хувьд тархинд нь цус харвуулах шахсан мэдэгдлийг хийгээд байгаа. Өнөөгийн Засгийн газрын тэргүүний үгээс дахин шигтгээ болгоход:
Н.АЛТАНХУЯГ:
-Хямдэх үүсвэргүйхэрнээардтүмэнд амласанхөтөлбөр зогсоходхүрч 2000 орчимиргэнийг хохирооходхүрээдбайгаатулгарцхайж байна. Оронсууцныквадратын үнэогцом өссөнньиргэдийннуруундээр 12 хувийнхүүтэйзээлавсантайадил хэмжээнийдарамт үзүүлэх болсонтулөнгөрсөнЗасгийнгазрынэхлүүлсэноронсууцнызургаанхувийнхүүтэй зээлийгүргэлжлүүлэхболомжгүй, үр ашиггүйбайна. Иймд оронсууцны метр квадратын үнийгнэг саяорчим төгрөгтбарихбодлого боловсруулжбайна.
Дээрх шигтгээ үгээс харахад л манайд Засгийн газрын нэгдсэн бус нэг намын бодлого хэмнэлтэйгээр хэрэгждэг нь ил тод болох ажээ. Өмнөх Засгийн газар гэдэг үгийг Н.Алтанхуяг Ерөнхий сайд хэлэхдээ өөрөө тухайн үед Тэргүүн шадар нь байсан гэдгээ мартаагүй байж таарна. Гэвч тэрээр огтхон ч санаа нь зовсонгүй. Тэгж яривал 2008 оны сонгуулийн дараагаар долдугаар сарын 1-ний хэрэгтэй уялдан байгуулагдсан Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр багтсаныг өнөөгийн Ерөнхий сайд сайн мэднэ.
“Нийслэл болон орон нутагт 100 мянган айлын орон сууц барих төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогод ахиц дэвшил гаргана” хэмээх үйл ажиллагааны хөтөлбөрийг Н.Алтанхуяг тухайн үед Сү.Батболдтой хамтран гаргасан нь хаашаа ч бултах аргагүй үнэн билээ. Гэтэл одоо “Өмнөх нь буруу байж, бид нэг метр квадратыг нь нэг сая төгрөгт барих шинэ бодлого зохиох гэж байна” хэмээж буй нь хүүхдүүдийг ээлжлэн модтой чихрээр хуурч байгаатай агаар нэгэн ажээ. Ийм л зарчмаар, бохир тоглолтоор, зальжин аргаар монгол төрийн, Засгийн газрынх нь бодлого явж ирсэний гай өдгөө жирийн иргэдэд хүнд ачаа болон ирж байна. Илүү тодорхой хэлбэл Н.Алтанхуяг болоод Сү.Батболд нарын бүлгийнхний хийсэн хувь тоглолтын үйлийн үрийг мөрөөрөө хөдөлмөрлөж явсан зуу, зуун гэр бүлүүд амсаж эдийн засаг, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч сууна. Манай оронд Засгийн газрын биш нам төвтэй бодлого хэрэгжиж байсны горыг өнгөрсөн сонгуулиас хойш гадаадын хөрөнгө оруулагчдын санхүүжилт 40 хувиар буурсан статистик мэдээ давхар нотлоно. Монголын ард түмэн амьдрах наад захын хэрэгцээгээ хангаж толгой хорогдох сууцтай болохын тулд ямар их зүдгүүрийг туулдгийг өнөөгийн албан тушаалтнууд хэзээ ч ойлгохгүй байж мэдэх юм. “100 мянга” хэмээх хөтөлбөрөөр шоу хийж зөвхөн өнөө маргаашийнхаа хожлыг харсан удирдагчид, иргэдээ зовлонд унагасан буруутнуудын толгойлогч нь Сү.Батболд болоод Н.Алтанхуяг гэдэг нь бултах аргагүй үнэн.
Ө.БАТХҮҮ
URL: