“Номин” супермаркетаас хорхойтой жимсээ аваарай

3a9b00a192211bd6originalМонгол хүн амьд явах баталгаа алга хэмээн олон ч жил шуугилаа. Одоо боллоо. Үнэн зүйлийг үнэнээр нь л дэлгэж байж бид эрүүл амьдрах, эрүүл хүнс хэрэглэх, амьд явах болж байна. Монголдоо л №1 Номин группийн супермаркетууд элдэв “хачиртай” хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалан иргэдээ хохироодог болсоор удлаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ч үйлчлүүлэгчидтэй дээрэнгүй харьцдаг болоод удлаа. Ганцхан жилийн өмнө нэг найз маань Номин электрониксоос хувилагч машин авахад урд шөнөжингөө шоудсан бололтой 20 орчим насны залуу бараа олгох дээр хүлээж бай би танд энд байгаа үнэнээс нь 500 мянгыг татаад авч өгье, харин шанд нь та надад 200-г нь өгчих хэмээн шалж байсан удаатай. Олон төрлийн худалдаа бараа бүтээгдэхүүн эрхэлдэг ч энэ удаа хүнсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд удаагүй байгаатай холбогдуулан нэгэн баримтат жишээ хүргэе. ХУД-т байрлах “Номин” их дэлгүүрийн сүлжээнээс нэгэн худалдан авагч цагаан өнгийн шавьжтай усан үзэм авсандаа тун ч сэтгэл дундуурхан байгаа аж. Хамгийн чанартай, баталгаатай хэмээн бид уг дэлгүүрийн лангуун дээрээс хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авдаг ч томоохон сүлжээ хүнсний дэлгүүрт ч итгэх аргагүй болсны баталгаа нь зурган дээрх шавьжнаас тодхон харагдах биз ээ. Идэхээсээ өмнө амжиж шавьжийг олж харсандаа худалдан авагч эмэгтэй баярласан байна.  За үүгээр  зогсохгүй ээ хорооллын Номин гэж нэг сайхан дэлгүүр байнаа. Та бараагаа сонгоод авах, харин авсан бараан дунд тань тэр тусмаа килограммын хүнсний бүтээгдэхүүн дунд заавал нэг “хачир” дагалдана. За ингээд л “хачиртай” бүтээгдэхүүнээ гэртээ хариад л мэднэ дээ. Дээрх хууль гарснаар 4 тавхан томоохон компани группүүд хүнсний бүтээгдэхүүн импортлох эрхтэй болсон ш дээ. Тэдний нэг нь Номин.
Жимс, хүнсний ногоо лабораторийн шинжилгээтэй хилээр нэвтэрдэг гэж албаныхан тайлбарладаг ч үнэн чанартаа жимсээ муутгахгүй гэсэндээ элдэв төрлийн бодис цацдаг, мөн зарж борлуулж байгаа жимс, хүнсний ногоон дотор хортон шавьж ихээр байдаг нь өнөөдөр нэгэнт хэвийн үзэгдэл болчихоод байна. Ялангуяа дэлгүүрийн лангуун дээр ийм бүтээгдэхүүн байгаа нь цаашлаад зах, бөөний төвүүдийн худалдаалж буй бүтээгдэхүүнд шавьж, хорхой үүнээс ч олон байгааг илтгэх буй за. За ингээд нэг ззүйлийг уриалчихая. Номингоос ногоо, жимсээ ав. Тэр тусмаа “Номин” супермаркетаас хорхойтой жимсээ аваарай. Юунд хэрэгтэй гээч Монгол улсад шинээр хэрэгжиж буй Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд…

Д.Батсүх

 


URL:

Сэтгэгдэл бичих