Сүм дотор бэлгийн ажил хийж байгаад торгуулжээ
Хэд хоногийн өмнө Бали арал дээрх Ариун усны сүмд бэлгийн харилцаанд орсон Эстонийн аялагч эхнэр, нөхөр хоёрыг торгохоор болжээ. Торгуулийн хэмжээ 20 сая индонез рупи буюу 1500 евро байв. Энэ мөнгөөр сүм хийдийг ариусгах ажлыг хийх аж. Гэр бүлийн хоёр уг сүмд секс хийх нь хориотой гэдгийг мэдээгүй гэж өөрсдийгөө өмөөрсөн гэнэ. Хэрэг явдал гуравдугаар сарын 06-ны өдөр болжээ. 32 настай Катрин, түүний 43 настай нөхөр Урмас нар сүмийн засвар хийгдэж байсан хэсэг рүү ороод бэлгийн ажил хийжээ. Яг энэ үеэр нь тэнд нэгэн залуучуудын байгууллагын гишүүн явж таарсан бөгөөд цагдаа дуудсан аж. Эхнэр, нөхөр хоёрыг саатуулсан ч төдөлгүй суллаж явуулсан байна. Асуудлыг нааштай шийдвэрлэхэд Бали арал дээр суугаа Эстонийн хүндэт консул туслалцаа хүргэжээ. Сүмийг хэсэг хугацаанд хаасан гэнэ. Ариусгах үйл ажиллагаа явуулсны эцэст нээх юм. Удахгүй тэнд “Секс хийхийг хориглоно” гэсэн пайз өлгөж магадгүй аж.
URL: