8 настай хүү 61 настай эмэгтэйтэй гэрлэжээ
Өмнөд Африкт тун жигтэй нэгэн хурим боллоо. Найман настай хүү Санеле Масилела 61 настай, таван хүүхдийн эх Хелен Шабангутай гэрлэсэн гэнэ. Хэргийн учир нь Санеле хүүд өвгөд дээдсийнх нь онгод бууж, заавал Шабангутай гэрлэхийг шаардсан юм байна. Тиймээс таагүй явдлаас сэргийлэхдээ ийнхүү өөрөөсөө 53 эгч эмэгтэйтэй гэрлэсэн аж. “Ийм явдал манай удамд анх удаагаа л тохиолдож байна. Санелед өвөг дээдсийн онгод буусан тул гэрлүүлэхээс аргагүйд хүрсэн. Тэр Хеленийг сонгож, түүнтэй гэрлэлээ. Ингэснээр хүү өвөг дээдсээ баярлуулж байгаа юм. Хэрвээ ингээгүй бол манай гэр бүлд таагүй явдал тохиолдох байсан” гэж найман настай хүүгийн эх Пэйшнс өгүүлжээ.
Санеле хүүд хуримд их сайхан санагдсан гэнэ. “Би Хелентэй гэрлэсэндээ баяртай байна. Би сургуульдаа урьдын адил явах болно. Харин том болсныхоо дараагаар арай залуу эмэгтэйтэй гэрлэнэ” гэж Санеле хүү ярьжээ.
Эхнэр Хелен ч хуримд таатай сэтгэгдэлтэй үлдсэн аж. Түүний жинхэнэ нөхөр 65 настай Альфред ч хуримыг ихэд сайшаажээ. “Бидэнд эгдүүцээд байх зүйл огт алга. Хэдийгээр зарим танилууд маань гайхширч байгаа ч гэсэн энэ бол зүй ёсны зүйл” гэж нөхөр Альфред нь өгүүлсэн гэнэ.
URL: