Цэлцэгнүүрэнд хахаж 11 сартай хүүхэд амиа алдлаа

dadd33f5c37d652boriginalЭцэг эхчүүд бид үр хүүхдээ хэтэрхий эрхлүүлээд байдаг тал бий. Хайр нь дотроо хал нь гаднаа хэмээх ухаант ардынхаа үгийг эцэг эхчүүд минь хэрэгжүүлж эхлэхгүй бол нялх үрээ сарвайсан болгоныг нь авч өгөөд хэтэрхий хайрандаа өлгийдхөд ямар үр дагавар гардагийг анхааруулах үүднээс нэгэн муу мэдээ дуулгая.
Эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж, бага насны хүүхэд амиа алдах хэрэг цөөнгүй гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Өнгөрсөн амралтын өдрөөр бага насны хүүхэд амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн тавдугаар хороонд 11 сартай хүүхэд цэлцэгнүүрэнд хахаж амиа алдсан байна. Хятад улсаас оруулж ирдэг цэлцэгнүүр, энэ тэр гээд хүүхдийн сонирхол шохоорхолыг дарах олон зүйл байдаг. Үүнээс өмнө ч хүүхдүүд үрлэн сумтай буугаар тоглож байгаад бие биенээ бэртээсэн тохиолдол цөөнгүй гарч байсан. ШӨХТГ-ынхан ч иймэрхүү урд хөршийн Ав авсан хойноо хая хэмээх тодотголтой бараа бүтээгдэхүүн дээр хяналт тавихаа сайжруулмаар л байна. Иймээс хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Д.Батсүх

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих