Дагваа твиттер хаягаа ”дэлхийд” баталгаажууллаа

148a9aa93ccc2809originalГадаадын улстөрчид, жүжигчид, дуучид зэрэг олны танил эрхмүүд өөрийн твиттер хаягаа албан ёсны болгож баталгаажуулдаг. Энэ нь тухайн хүний нэрээр хаяг нээн, өөр хүн тухайн хүний өмнөөс жиргэдэг үзэгдлийг цэгцэлж, аль нь хуурамч хаяг болохыг мэдэхэд хялбар болгодог юм. Монголоос анх удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твиттер хаягаа баталгаажуулж олон “Элбэгдорж” гэсэн твиттер хаягнаас ялгагдах болсон. Тэгвэл идэвхитэй жиргээчдийн нэг Асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр өөрийн твиттер хуудсаа албан ёсоор баталгаажуулсан Монголын хоёр дахь хүн болжээ.









URL:

Сэтгэгдэл бичих