“Морины хүүхэд”-ийг золиос болгосоор байх уу

moriiiТөв аймгийн Чандмань суманд энэ сарын 3-ны өдөр азарга, соёо­лон, их нас гэсэн гурван нас­ны морьд уралдсан. Гэтэл урал­­даа­­ны явцад 10-15 насны зургаан хүүхэд бэртэж гэмтжээ. Үүнд, Монголын уламжлалт баяр наадам, хурдан морины урал­­даа­ныг буруутгах гэсэнгүй. Гагц­хүү “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэгчээр али­ваа баяр наадам, ёслолыг зохион байгуулж буй холбогдох газ­рууд нь хариуцлагатай байхыг хүсэх гэсэн юм.   Харин арван настай Д.Ням­­дорж хүү тархины суурь яс, нүд­­­ний ухархай хугаралттай, А.Саруул-Эрдэнэ толгойн гавлын яс цөмөрсөн гэх оношоор мэс за­салд оржээ. Мөн арван гурван настай Д.Бүрэнбаярын тархинд цус хар­вас­наас болж  хоол ун­данд мууд­чихаад байгаа хэмээн хүүгийн эх ярьж байв.

Б.ЦЭРМАА: МӨСӨН ДЭЭР МОРЬ НЬ ХАЛТИРЧ УНАСАН ГЭСЭН

Ингээд Д.Нямдорж хүүгийн ээж  Б.Цэрмаатай уулзаж болсон явдлын талаар тодрууллаа.

-Таны хүүгийн тархинд цус хар­васан гэж сонссон. Одоо биеийн байдал нь ямар байна вэ?

-Анх ирснээ бодоход сай­жирч байна. Гэхдээ тархинд цус хар­ва­сан болохоор унтаад л байх юм. Хоол унд бараг идэхгүй байгаа.

- Яг юунаас болж бэртсэн юм бол. Уралдааны зам хальтиргаа ихтэй байсан хэрэг үү?

-Мөсөн дээр морь нь халтирч унасан гэсэн. Хүү маань уг нь гайгүй замаа ажиглаж явсан юм билээ. Давхиж байх үед нь энд тэнд жаахан мөстсөн газар харагдаж байсан гэсэн. Яг барианд орохын өмнө морь нь хальтираад уначихсэн гэнэ лээ. Аяганы амсрын дайтай мөс бай­сан ч мал хальтирна шүү дээ.

-Зарим газраар мөстсөн байсан гэлээ. Уг нь бол шороо цацаж газрыг цэвэрлэсэн байх учиртай шүү дээ?

-Тийм. Гэхдээ тийм их мөс байгаагүй гэсэн. Жаахан мөсөн дээр хальтирсан юм байна лээ.

Энэ мэтчилэн хариуц­лага­гүй зохион байгуулалт, хайх­рамжгүй байдлаас болж хичнээн хүүхэд тархиндаа мэс засал хийлгэх вэ. Үүн дээр холбогдох байгууллагууд анхаарлаа хан­дуулах цаг болсон баймаар. Хурдан морины урал­дааныг тойрсон дутагдал үүгээр дуу­сах­гүй. Баячууд байгаа баял­­гаа гайхуулах мэт төрөл бү­рийн машинаа морьтой зэрэг­цүү­­лэн уралдуулах нь энүүхэнд.  Жолоо барих явцад хурдан мо­рины барианд хэний, ямар зүс­мийн морь түрүүлэхийг үзэх гэж  байс­хийгээд л анхаарлаа сар­­н­иул­на. Энэ чинь мөн л “Дарин дээр давс” гэдэгчлэн бас нэг осол бий болох шалтгаан болохгүй гэж үү. Энэ төмөр хөлгүүдийн урал­даа­­ныг Замын цагдаагийн газар анхааралдаа авч шийдвэл зү­гээр юм шиг. Ард түмэн хур­дан морины уралдааныг үзэж хий­мо­рио сэргээх гэдгээс биш авто хөлөг сонирхох гэж очдоггүй юмсан. Хамгийн том асуудал бол морь хөлөглөж буй хүүхэд. Тэдэнд хуульд заасан  стандартын хув­цас, аюулгүй байдал даанч алга. Хэрэв муугаар бодоход хэн нэг­ний амь эрсдэхэд хүрвэл хэн ха­риуцлага хүлээх вэ. Хүүхдийн эрх энд л зөрчигдөж байна. Жил  бүрийн Цагаан сар, Үндэс­ний их баяр наадам, их хурд, овоо тахилга, баруун, зүүн төвийн бүс,ойн баяр  гээд тоймгүй олон энэ өдрүүдэд  морь уралдуулдаг. Мо­ри­­ноос унаж, моринд чирэгдэж гэх мэт яриа олны дунд түгээмэл байдаг. Бүр сүүлдээ “унаж” л бай­даг шүү дээ гээд хайхрахаа ч больж. Гэнэн нялх хүүх­дийг хөөрүүлж байгаад л мор­­­дуул­чих­даг атлаа бэртэж гэм­тэ­хээр хэн ч тоохгүй хаячихдаг уяачид зөндөө бий. Хүн амьтны цу­саар өргөл барьж, залбирал үйлд­­дэг шашин гэж байхаас зон ол­ноороо наадах гэж ”золиос” бол­гон үр хүүхдээ хурдны моринд даат­­га­даг эцэг эх манайд л байх юм.

Б.ХАЛИУНАА


URL:

Сэтгэгдэл бичих