“Хамаг Монгол”-ын улстөрч

hammagУлстөрчид бүгдээрээ мундаг. Гэхдээ тэдний дундаас С.Жавхлан бүр мундаг. Тэрбээр ганцаараа төрийн өгсөн гавьяат жүжигчин цолыг өрөөл бусдад харамгүйгээр шилжүүлж өгсөн нэгэн. Яг л нэр нь үл мэдэгдэх баатрууд гэдэг шиг. Тэд эх орныхоо төлөө гайхамшигтай гавьяа байгуулахын тулд амиа зольсонтой адил. Гэхдээ энэ тайлбарыг би биш тэр өөрөө хийгээд байгаа харагддаг. Цаашлаад ганцаараа Монгол Улсыг тойрч, 21 аймагт гал тахих ёслолыг үйлдсэн гэж байгаа. Хаяахан айлууд “Галаа тахиулна” хэмээн лам, хуварга залж байхыг харснаас бус С.Жавхлан шиг улсынхаа галыг нэг мөр тахихыг харсан нь үгүй. Энэ нь улс орноо уруудал доройтлоос хамгаалж, урагшилж хөгжихөд нь тустай юм гэсэн

Үүгээр ч зогсохгүй тэрбээр “Ха­маг Монгол”-ын галыг тахихаар шийдчихэж Үүнийхээ эхлэл болгож Өвөр­монгол, Тува, Халимаг, Бу­риа­дын дуучдыг нэгтгэн нэг дуу дуулж, нэг тоглолт хийлээ. Ирэх хав­раасаа тэднийгээ манлайлан “Ха­маг Монгол”-ын галыг тахих юм гэнэ. Тэгвэл хэзээ байтлаа манай улстөрчид “Монголчууд мун­даг. Монголчууд маань нэг зүрхтэй” энэ тэр гэж хий дэмий цор, цор хийдгээс бус ингэж бодитоор нь хийдэг байлаа даа. Тэгэхээр С.Жавхлан манай үеийн улстөрчдийн хамгийн мундаг нь гэсэн үг. Энэ янзаараа тэрбээр ирэх 2016 онд болох УИХ-ын сонгуульд лавтайяа өрсөлдөхгүй байх. Түүнийхээ оронд “Хамаг Монгол”-ын хааны суудлын төлөө хүч үзэж, гэргийгээ хатнаар өргөмжлөх нь үнэнд ойр санагдав. Харин өрсөлдөгчид нь боломж олгох эсэхийг нь ёстой мэдэхгүй юм. Эс бол эргэж ирээд “Би бол хамаг Монголд шүтэгдсэн хан хөвүүн” гээд хаа дуртай газраа хашгирч, дуулаад байх ч юм билүү. Угтаа бол айх л юм байна шүү. Айхтар хүмүүсийн амбицаас.

 

Г.Отгонжаргал


URL:

Сэтгэгдэл бичих