Албан тушаалаа андуурч ашигтай малтмалаар өөрийгөө эрхлүүлдэг дарга
Өнгөрсөн сонгуулийн дараа агентлагуудынхаа тоог цөөлж буй нэрээр хэдэн агентлагаа хувь тэнцүүлэн хувааж авах ажлыг Засгийн газар хийсэн. Эхийг нь эцээж тугалыг нь тураалгүй эн тэнцүүхэн хувааж хүртсэн бялууны нэг нь АМГТХЭГ байв. Энэ газрыг Газрын тосны газар болон Ашигт малтмалын газар хэмээн хоёр салгахад С.Баяр Ерөнхий сайдын нутгийн хүн гэгдсэн Д.Батхуягийн аз шовойж АМГ-ын дарга болсон. Даргын суудалдаа өгзгөө ч бүрэн тавьж амжаагүй байхдаа халаа сэлгээ хийж хэлтсийн дарга нарыг бүгдийг өөрчлөн таван хэлтсийн даргаар дан гаднаас өөрийн гэх хүмүүсээ оруулж ирсэн гэж мань эр хэсэгтээ хэл амны бай болж байсан юм.
Салбарынхаа сайдыг “Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт бид хоёр чинь хамтдаа “Эрдэнэс Монгол” компанид ажиллаж байсан” гэж “өөриймсөн” гэж ярьж явдаг түүнийг хамт ажиллаж байсан сайд нь шалгасан байна. “Эрдэнэс монгол”-ын экс хоёр нэг нь нөгөөгөө шалгасан түүх нэлээд хэдэн зөрчлөөр зузаарчээ.
Ямар нэгэн өргөдөл гомдол, санал хүсэлтийн чимээ авахаараа “Би энэ салбарт ажиллаж байгаагүй, би энэ талаар мэдээлэлгүй байна” гэж хариулдаг Д.Батхуяг дарга Ашигтай Малтмалын Хэргийг Эрхлэхдээ Ашигтай Малтмалаар өөрийгөө эрхлүүлж тойрон хүрээлэгчдээ баясгасан шийдвэрүүд гаргаж байсныг дараах баримтууд хэлээд өгнө.
Нэгдүгээр баримт:
2009 оны 7 дугаар сарын 21-нд “Кизүна” ХХК-д олгосон 15011Х, 15012Х тоот тусгай зөвшөөрлүүд
Энэ тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Улаанхошууны хүрэн нүүрсний илрэл болон Нарстын ураны жижиг орд бий. Д.Батхуяг дарга энэ хайгуулын зөвшөөрлийг олгохоосоо өмнө тухайн талбайд зөвшөөрөл хүссэн өргөдлүүдэд Ураны хэтийн төлөв болон Ашигт малтмалын тухай хуулийн 19.12 дугаар зүйлд заасан эрдсийн хуримтлалтай гэсэн үндэслэлээр татгалзаж байсан ч “Кизүна” ХХК-д яагаад ологв гэдэг нь ардаа асуултын тэмдэг дагуулж үлдлээ.
Хоёрдугаар баримт:
2009 оны 10 дугаар сарын 05-нд “Өсөх зоос” ХХК-д олгосон 15177Х, 15178Х тусгай зөвшөөрлүүд
Хамгийн хачирхалтай нь энэ зөвшөөрлийг өмнө нь 20 гаруй өргөдөлд татгалзсан байдаг юм. Үндэслэлүүд нь бас өөр өөр. Ашигт малтмалын тухай хуулийн 19.12 дугаар зүйлд заасан эрдсийн хуримтлалтай гэж нэг татгалзаад, орон нутгийн тусгай хэрэгцээний газар болгож нэг үзсэн байна. Мөн стратегийн ордын хил хязгаар дотор ч гэсэн үндэслэлээр татгалзсан удаатай аж. Гэтэл яахаараа “Өсөх зоос” ХХК-д стратегийн ордын хил хязгаар дотор буй талбай Д.Батхуяг даргаар дамжин оччихов оо?
Гуравдугаар баримт:
“Миллениумдиггерс” ХХК-д олгосон 15192Х тусгай зөвшөөрөл
Энэ талбайд өмнө нь 10885А гэсэн тусгай зөвшөөрөл олгогдсон байжээ. Гэтэл үүнийг нь цуцалмагцаа ердөө 10-хан хоногийн дараа “Миллениумдиггерс” ХХК-д хайгуулынх болгож өөрчлөн олгосон байна. Ингэхдээ Д.Батхуяг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 26.9 дүгээр зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журмыг гутлынхаа өсгийгөөр точийлдож хаячихаад Ашигтай малтмалынхаа хэргийг эрхэлчихжээ.

Дөрөвдүгээр баримт:
“Кэй Эйч Ди” ХХК-д 2009 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр олгосон 14831Х тусгай зөвшөөрөл
Хоёр ч тусгай зөвшөөрлийг нэг өдөр энэ компанид олгосныхоо нэгийг нь дөрвөн сарын дараа салгаж “Ган хийц” ХХК-д 15047Х хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Энэ нь тус орд газрын нүүрстэй хэсэг нь болж таарч байгаа. “Кэй Эйч Ди” ХХК-д энэ тусгай зөвшөөрлийг олгохоосоо өмнө хэд хэдэн өргөдөлд мөн л хууль урдаа барьж байгаад “Манайх өнөөдөр лам залж ном уншуулсан, юм гаргадаггүй өдөр” гэдэг айл шиг л Ашигт малтмалын тухай хуулийн 19.12-т заасан үндэслэлээр болохгүй ээ гээд татгалзсан байгаа юм. Энэ тусгай зөвшөөрлийн талбай нь Шинэбулагийн ураны орд газар, эдсийн хуримтлалтай ажээ. Энэ газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар “Талын жигүүр” ХХК өргөдөл гаргасан ч урантай, хүрэн нүүрстэй гэж татгалзсан байдаг.

Тавдугаар баримт:
“Хуучин андууд” ХХК-д олгосон 14505Х тусгай зөвшөөрөл
Чухам ямар гээч хуучин андууд нь Д.Батхуягийг хүзүүдэж байгаад энэ зөвшөөрлийг авсныг хэлж мэдэхгүй. Юутай ч эрдсийн хуримтлалтай гэж олон өргөдөлд татгалзаж байсан газрын лицензийг шүүхийн шийдвэрээр гэсэн үндэслэлээр олгож орхижээ. Гэвч “Олго” гэж яг заагаагүй, “Өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Геологи, уул уурхай, кадастрын газарт даалгасугай” хэмээсэн байна. Энэ тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Дундговь аймгийн Хөөтийн уурхайн нэг хэсэг юм.

Ашигтай малтмалын хэргийг эрхлэн суудаг ноён Д.Батхуягийн зөрчлүүдээс цухас дурдахад ийм байна. Бид энэ долоо хоногийн туршид АМГ-ын дарга Д.Батхуягийн хууль бус үндэслэлүүдээр сэргээсэн тусгай зөвшөөрлүүд, геологийн судалгаа гүйцэтгэж байгаа талбай дотор давхцуулан олгосон тусгай зөвшөөрлүүд, геологийн судалгаа хийж дууссан талбайтай давхцуулан олгосон тусгай зөвшөөрлүүд болон бусад фактуудыг цувралаар дэлгэж ард олонд бодит үнэнийг хүргэх болно.
Ж.Жаргалсайхан
massmn
URL: