БНӨСУ-ын Үндэсний 7 хоног тутмын “The Citizen” сонинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ийнхүү бичжээ

2013-02-28-03Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг 2013 оны 2 дугаар сарын 15- ны өглөө Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын нийслэл Жуба хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр тус улсын ерөнхийлөгч Салва Кийр болон яамдын сайдууд, НҮБ- ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч хатагтай Хилд Жонсон, Монгол Улсын батальоны болон штабын бие бүрэлдэхүүн халуун дотноор угтан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар тус улсын Мэдээллийн сайд Барнабас Мариал Бенжамин хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа “Монгол Улс нь БНӨСУ-д явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд олон тооны энхийг сахиулагчдыг илгээсэн ба Монгол Улсын Ерөнхийлөгч энхийг сахиулагч батальоныхаа үүрэг гүйцэтгэж буй Юнити, Лейкс муж дахь хариуцлагын бүсүүдэд хүрэлцэн очиж энхийг сахиулагчидтай биечлэн уулзаж үүрэг гүйцэтгэлтэй танилцан энхийг сахиулагчдынхаа үйл ажиллагааг бүрэн дэмжихээр ирж байгаа” хэмээн мэдэгдсэн.

Мөн Мэдээллийн сайд Барнабас Марияал Бенжамин цааш нь хэлэхдээ “БНӨСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд доктор Мажак Агоот, Ардын Чөлөөлөх Армийн нэгдсэн штабын орлогч Жамес Ажонга Мавут нар Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Юнити, Лейкс мужуудад зочилно” гэж хэлсэн юм.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт хийсэн бөгөөд БНӨСУ-ын ард түмэн Ази тивээс анх удаа тус улсад айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авахдаа маш их баяртай байна гэв.

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих