“Дулаан хар” цайр, хар тугалганы уурхайн үйл ажиллагаатай танилцжээ

36орхххххххххххУИХ-ын гишүүн, ТББХ-ы дарга А.Бакей, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, аймгийн Засаг дарга Х.Дармен болон бусад албаны хүмүүс Ногооннуур сумын нутагт орших “Дулаан хар”  цайр, хар тугалганы уурхайн ашиглалтын өмнөх бэлтгэл ажилтай танилцлаа.

Одоогоор уурхайн агааржуулалт мөн хүдрийн нөөцийг тогтоох, олборлолтонд бэлтгэх болон уулын баяжуулах үйлдвэр, ажилчдын хотхон барьж эхэлсэн байна. Уулын баяжуулах үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд 500 хүн ажлын байртай болох ажээ.

Тус ордыг БНХАУ-ын 100% -ийн хөрөнгө оруулалттай “Юүшэнгминг” ХХК эзэмшидэг. Ашиглалтын талбай нь Улаанбаатар хотоос баруун тийш 1860 км, Өлгий хотоос зүүн хойш 60 км, Ногооннуур сумаас зүүн урагш 50 км-т байрладаг. Тус орд нь 12,5 сая тонн хүдэрийн нөөцтөй юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих