БНСУ-аас элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмч Монголд ирнэ

emch-middleБНСУ-аас элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмч Монголд ирэх гэнэ.

Энэ талаар БНСУ-ын “Кореа” их сургуулийн докторант, “Анам” эмнэлгийн Зүрхний төвийн эмч Ц.Саруулаас тодруулахад, тэрбээр “Монголд элэгний эмгэгийн голлох шалтгаан нь элэгний В, С вирүсын халдварын тархалт их байгаатай холбоотой. В, С вирүсын халдвараас үүдсэн элэгний хатуурал, элэгний өмөнгийн өвчлөл сүүлийн жилүүдэд ихэсч байна.

Харин БНСУ-д хувьд энэ төрлийн өвчлөл харьцангуй бага. Элэгний эмгэгээс сэргийлэхийн тулд В, С вирүсын халдвараас л сэргийлэх хэрэгтэй. Шаардлагагүй цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээнээс татгалзах, нэг удаагийн зүү тариур хэрэглэх хэрэгтэй. Халдвараас сэргийлэхийн тулд В вирүсын эсрэг вакцин хийлгэх нь зөв.

“Кореа” их сургуулийн “Анам” эмнэлгээс элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмч Ким Дун Шиг Монголд ирж элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх шаардлагатай, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох заалттай эсэхээ мэдэхгүй байгаа хүмүүст үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөр энэ сарын 13, 14, 15-нд ирнэ” гэсэн юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих