Цэрэг татлага эхэллээ

Хаврын ээлжит цэрэг татлага улсын хэмжээнд уржигдраас эхэллээ. Цэрэг татлагад манай улсын цэргийн насны нийт 15 мянган иргэн хамрагдах аж. Эр цэргийн албыг 18-25 насны иргэн өөрийн биеэр, эсхүл мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хааж болох юм байна. Дүйцүүлэн хаахын тулд мөнгөн төлбөр буюу нэг иргэн хоёр сая гурван зуун мянган төгрөг төлөх ёстой аж. Мөн энэ тохиолдолд тухайн иргэн өөрийн харьяа орон нутагт 150-наас доошгүй хоногийн хугацаанд байгалийн гамшиг, гал түймэртэй тэмцэх зэрэг олон нийтийг хамарсан ажиллагаанд идэвхтэй оролцох ёстой гэнэ.

Хэрэв цэрэг татлага зохион байгуулах хугацаанд үзлэгт хамрагдаагүй тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгох юм байна.

мэдээмн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих