Эдийн засаг сэргэсэн ч хямрал ойрхон байна
Хямралаас хойших дэлхийн эдийн засаг сэргэсэн. Гэвч шинэ хямрал үүсэх эрсдэл их байгаа аж. Ийм дүгнэлтийг “Их 20”-ийн сангийн сайдууд болон төв банкны тэргүүнүүд өнгөрсөн баасан гаригт Вашингтонд болсон уулзалтаараа дүгнэсэн байна. Тэдний үзэж буйгаар дэлхийн эдийн засаг нь сайн өсөлттэй байгаа ч энэ нь сансaнаас тийм сайн явахгүй байгаа гэнэ. “Хямралыг гүйцэд даван туулсан гэж ярих нь арай эрт байна” гэж Олон улсын валютын сангийн (ОУВС) тэргүүн Доминик Страусс Кан тэмдэглэв.
Түүний ярьснаар эдийн засгийн сэргээн босголт нэлээд итгэлтэй явагдаж байгаа нь тодорхой. Мөн улсуудын хөгжлийн дундын тэнцвэргүй байдал хадгалагдсаар байна. Учир нь нэг улсын эдийн засгийн янз бүрийн салбарт тэнцвэргүй байдал харагддаг аж. Иймээс сангийн сайдууд дэлхийн эдийн засгийг тогтворгүй, үзүүлэлт нь төдийлөн өндөр биш байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
2008-2009 оны эдийн засгийн хямралын уналтаас сэргийлэхийн тулд “Их 20” томоохон эдийн засаг, тэнцвэргүй болон чадавхтай эрсдэлүүдийг шинжлэхээр шийдсэн юм. Шинжилгээ судалгаанд дотоодын нийт бүтээгдэхүүн нь дэлхийн түвшинтэй харьцуулахад таваас илүү байгаа улс орох аж. Юуны өмнө АНУ, БНХАУ, Герман, Франц болон Япон улсын санхүү, эдийн засгийн тулгамдсан асуудал нь бусад улсад илүү аюул учруулж болно. Дээрх шалгалтын үр дүнг “Их 20”-ийн Канн дахь дээд хэмжээний уулзалтын үеэр зарлахаар төлөвлөжээ. Энэ хугацаанд дэлхийн эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг хангах хүчтэй, тогтвортой арга хэмжээнүүдийн тухай саналуудыг оруулж ирэх юм.
Харин зарим шинжээчийн үзэж буйгаар “Их 20”-ийн болон ОУВС-гийн боловсруулсан зөвлөмж нэгэнт бий болсон зах зээлүүдэд анхаарал төвлөрүүлсэн байна. Харин эдгээрээс гадна уламжлал ёсоор эдийн засгийн эрсдэл төрүүлэхгүй улсуудад зөвлөмжүүдийг хангалттай бус хийсэн аж. Энэ нь Европын хэд хэдэн улс, томоохон сангуудын дэмжлэг авсан улс нь эдийн засгийн хямралд өртөх эрсдэл их байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, ихэнхи эрсдэл нь ялангуяа томоохон улсуудын төсвийн хомсдолтой холбоотой. АНУ-д маш их хомсдол байгаа аж. Мөн Грек, Португал, Испанид нэлээд их байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт тийм ч таатай бус байгаагийн өөр шалтгаан нь “савангийн хөөс” үлээцгээж байгаа асуудал. Тэр тусмаа улсын нэрийг барьж байгаад. Энэ нь их хэмжээний мөнгийг үрэгдүүлж байгаа юм. Үүнд ДНБ-ний тайлбаргүй өсөлт, хангагдаагүй нөөц гэх мэт багтах аж. Энэ бүгд нь эцэстээ “савангийн хөөс” шиг алга болно. Иймээс юуны түрүүнд тэргүүлэх улсуудын төсвийн хязгаарлалтыг хатуу тогтоох хэрэгтэйг ОУВС-гийн шинжээч дурьдав. Учир нь томоохон эдийн засагтай улсаас бусдын асуудал хамаарч байдаг аж.
Ингэхдээ зүгээр ч нэг хязгаарын түвшин биш. Харин тэдгээрийг нарийн чанд сахих нь чухал аж. Тухайлбал, АНУ-д өөрийн орлогынхоо хязгаарыг аль хэдийнэ давсан хүмүүсийн хувьд төсөв дөнгөж санхүүгийн жилийн эцэст батлагдсан.
Өөрөөр хэлбэл, тэргүүлэх зэргийн нэг болох энэ улсад түр шийдвэрээр баримжаалан бүтэн жил явсан байна. Энэ нь тогтвор муутай эдийн засагт үлгэр дууриалал болж чадахгүй ч, дэлхийн санхүү эдийн засгийн системд их эрсдэл авчирч мэдэх аж. Үүнд “Их 20” аль хэдийнэ анхаарлаа хандуулсан. Энэ оны арваннэгдүгээр сард АНУ-д үүссэн асуудлыг зохицуулахаар арга хэмжээ боловсруулж, танилцуулах юм байна.
Бэлтгэсэн Д.ТҮВШИНТӨР
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: