Хууль бусаар гахайн мах оруулахаар завдлаа
Ховд аймгийн Булган сум дахь Булган боомтын импортын хяналтын талбайд МАХЦЧХ-ын улсын байцаагч Д.Бямбажав нь 29-29 ХОҮ дугаартай суудлын автомашинд Ховд аймгийн Булган сумын харьяат М.Батгэрэлийг байлцуулан хяналт хийхэд 25 кг-аар цаасан хайрцаганд савлагдсан нийт 50 хайрцаг буюу 1250 кг гахайн мах гэх, УХЦЧХ-ын улсын байцаагч Х.Төмөрхуяг нь 08-73 УНЯ дугаартай суудлын автомашинд Ховд аймгийн Булган сумын харьяат Ш.Дэлгэрийг байлцуулан хяналт хийхэд 25 кг-аар цаасан хайрцаганд савлагдсан нийт 47 хайрцаг буюу 1175 кг гахайн мах гэх бүтээгдэхүүнийг эрх бүхий байгууллагаас олгосон зохих зөвшөөрөл, дагалдах бичиг баримтгүйгээр хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг гааль, хилийн шалган нэвтрүүлэх байгууллагуудтай хамтран илрүүлж саатууллаа.
Дээрхи бүтээгдэхүүнтэй холбоотой хууль бусаар импортлохыг завдсан зөрчлийг Ховд аймгийн Булган сумын цагдаагийн тасагт шилжүүлж шалгуулж байна.
URL: