Баянхонгорт 5.1 магнитудын газар хөдлөлт болжээ
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нэгдүгээр багийн нутаг Гичгэнэ гэдэг газарт өнгөрсөн амралтын өдөр 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ нь газар хөдлөлтийн өндөр хэмжээ гэдгийг албаныхан хэлж байна.
Ойрын үед аймгуудад газар хөдлөлт тодорхойгүй давтамжтай үргэлжилж байгаа бөгөөд ихэвчлэн 3.7 хүртэлх магнитудын хүчтэй хөдөлж байсан юм.
Энэ талаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн удирдлагаас тодруулахад “Газар хөдлөлтийн улмаас үүссэн хохирол байхгүй. Гэхдээ өндөр хэмжээний магнитудтай хөдөлсөн учраас цаашид сэрэмжлэх нь зүйтэй юм” гэв.
Д.Гэрэл
URL: