Монголын физикч эрдэмтэн цөмийн аюулын эсрэг тэмцэнэ

ariunbold-zurag_200_200Олны танил болсон Анти Нуклеар Мүвмент буюу “Голомт- Цөмийн аюулын Эсрэг Xөдөлгөөн ” (Голомт-ЦЭХ)-ийг Монголдoo болон гадаадад суугаа эх оронч, оюунлаг иргэд түүчээлдэг. Tэдний нэг, цөмийн аюулыг эсэргүүцэгч активист Гомбожавын Ариунболдыг та бүхэнд танилцуулъя.

“Голомт” хѳдѳлгѳѳний идэвхтэй гишүүн Г. Ариунболд нь 2000 онд Чехийн Палацкийн их сургуульд онолын физикээр, 2011 онд АНУ-ын Техас мужийн А&M их сургуульд хэрэглээний физикийн чиглэлээр докторын зэрэг (PhD) тус тус хамгаалсан. Тэрбээр Макс Планкийн Институт, Техас, Аризонагийн их сургуулиудад ажиллаж байсан туршлагатай лазерийн физикч. Г. Ариунболд Техаcийн А&M их сургуульд байхдаа халдварт боомын нянг шуурхай мэдрэх шинэ аргачлал боловсруулалцсан эрдэмтдийн нэг. Энэ тухай Принстоны их сургуулийн мэдээнд дурьдаж, “Science” сэтгүүлд 2007 онд нийтэлж, судалгааны 140 гаруй ажилд иш татжээ.

Шилдэг мэдлэг боловсрол эзэмшиж, эх орноосоо хол ажиллаж амьдарсан  ч Монгол  хүний мөн чанараа гээгээгүй түүний дэлгэрэнгүй  ярилцлагыг энэ линкээр орж үзнэ үү. http://www.orloo.info/writers/galbadrah/11364-03

Мөн Г. Ариунболдын ЦЭГ-ын үүрэг гүйцэтгэгч Н. Тэгшбаяртай хийсэн эчнээ ярилцлагын линк энд байна. http://golomt.org/2012/11/28/tegshbayar/

Г. Ариунболд “Голомт” хөдөлгөөнд эртнээс нэгдэж, нууц нэрээр оролцож ирсэн нэгэн билээ. Тэрбээр 2013 онд Монголдoo эргэж очсоныхоо дараа жинхэнэ нэрээрээ ил гарч Монгол улсад уран олборлох, АЦС барих, цөмийн хаягдал булшлахын эсрэг улам идэвхтэй тэмцэхээр хатуу шийдсэн юм. Монголын эрэлхэг хөвгүүдийн эх орноо хайрлах халуун сэтгэл, уужим ухаан, мохошгүй эр зоригийг бахархаад баршгүй.

Монголчуудаа эх орныхоо тѳлѳѳ цѳмийн аюулын эсрэг нэгдэцгээе! Цѳмийн аюулгүй Монгол улс мандан бадраг!

 

Голомт-Цөмийн аюулын эсрэг хөдөлгөөнийхөн

 

“Голомт – Цөмийн аюулын Эсрэг Xөдөлгөөн ” нь Монгол улсад заналхийлж буй цөмийн аюулын эсрэг тэмцэгч нийгмийн хөдөлгөөн билээ. “Голомт” бол нам, улс төрчид, бизнесийн хүрээллээс хараат бус, эрх мэдэл, албан тушаалын хэнээрхэлээс ангид зөвхөн улс эх орныхоо эрх ашгийг дээдэлж, Монголын ирээдүй хойч үеийн тѳлѳѳ түгшиж явдаг иргэдийн сайн дурын нэгдэл.  Манай хөдөлгөөн цөмийн нууц хуйвалдааныг илчилж, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх, сэрэмжлүүлэх үйлсээ 2011 оны 4 сараас эхэлсэн.

ДАЯАР МОНГОЛ ОНЛАЙН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих