2012 онд Бээжин хот гадаадын 8 тэрбум гаруй ам. долларын хөрөнгийг ашиглажээ

552gfgfdfdfdБээжин хот өнгөрсөн онд буюу 2012 онд гадаадын хөрөнгийг ашигласан хэмжээ нь анх удаа 8 тэрбум ам. долларыг давж, 14 хувиар нэмэгдсэн тухай Бээжин хотын Худалдааны зөвлөлийн дарга Лү Янь 27-ны өдөр мэдэгдлээ.

Тэрээр хэлэхдээ, 2012 онд Бээжинд хот гадаадын нийт 8 тэрбум 40 сая ам. доллар ашигласан ба үүний 85.9 хувийг үйлчилгээний салбарт зарцуулсан байна. Харин Бээжин хотын гадаад дахь хөрөнгө оруулалт 1 тэрбум 190 сая ам. долларт хүрсний 88.5 хувийг үйлчилгээний салбарын гадаад дахь шууд хөрөнгө оруулалт эзэлсэн байна. Үүний зэрэгцээ, ажил төрлийн бүтцийн өөрчлөлтийг үргэлжлэн ахиулж, өнөөгийн байдлаар үндэстэн дамнасан 127 компани Бээжин хотод бүс нутгийн төвөө байгуулж, 208 компани хөрөнгө оруулалтын чанартай охин компани байгууллаа. Түүгээр ч барахгүй, үндэстэн дамнасан аж ахуйн нэгж болон судалгааны 663 байгууллага нэгж Бээжинд ажил үйлчилгээ эрхэлж байна гэжээ.

\Д.Х\china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих