Юнител юу л хийгээд байна даа

6c0dd6859d37876cbigАль  гайгүй уриа лоозон хаа байна  түүнийг ангуучилж үг үсгийн хэсгийг өөрчлөөд өөрийн болгодог Юнител групп хэмээх үүрэн телефоны операторын харилцагчидаа хохироох явдал хэрээс хэтэрлээ. Анх үнэгүй дугаар тарааж зах зээлийн өрсөлдөөний хуулийг гажуудуулсан Юнителийнхэн сүүлийн хоёр жилийн турш бусад үүрэн холбооны байгууллагуудаасаа хоцрон үйлчилгээний доголдол гаргах болсноо цайруулах хэмээн 5 байр хэмээн рекламдах болсон. Мордохын хазгай гэгчээр чадварлаг баг анхнаасаа бүрдүүлэлгүй бусад байгууллагынхаа сайн менежерүүдэд “урхи” тавин олзолж нэг хэсэгтээ гайгүй ажиллсан ч сүүлийн үед бүх юм буруугаар эргэхийн жишиг болоод байна. Энгийн нэг жишээ хэлэхэд “Холбоотой байя!” уриатай 24цаг.мн сайтын уриаг  “Холбоотой амьдаръя!” гэдэг уриатай болгон UNITEL групп ШБОС хулгайлжээ. Монголдоо энэ дэлхийд гэвэл Юнителийн ногоон алим нь Apple  брэндийн нүүр царай болон дэлхийд танигдсан л лого. Дээр дурдсан таван тавын хэд ч юм байрны эзэд байрандаа орсон уу аль эсвэл нөгөө сугалааны будлианы мөрөөр орсон уу хэн ч мэдээгүй л явна. Үнэндээ байраа өглөө, тэглээ ингэлээ гээд цацаад мэдээлээд байгаа ч оруулсан байр нь чанар муутай, ахуйн наад захын шаардлага хангахгүй, улсын комиссоор ороогүй барилгад байр “оноосон” тул хожсон азтангууд ч сэтгэл дундуур.  Зарим нь бүүр лизингийн зээлтэй байр ч байгаа сураг байсан шүү. Үнэндээ аливаа зүйл амлах, азтан тодруулах энэ тэр аргаар хэрэглэгчээ татах нь мөхөхийн л цондон байдаг нь нэгэнтээ батлагдсан “амьдралын хууль” шүү дээ. Эндээс харахад амласан байраа ингэж байгаа юм чинь хэрэглэгчдийн ярианы төлбөр дээр дурын тоо нэмэх нь наад захын асуудал биз. Ингээд яриад бичээд байвал Юнителийн тухай олон “но” гарч ирэх буй заа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих