ХААН банк оюутнуудын тэтгэлгийг олгох гэж сургуультай нь нийлж шахалт үзүүлж байна

hbankӨвөрхангай аймгийн төв Арвайхээрт байрлах  ШУТИС-ийн салбар сургуулийн оюутнууд Авлигатай тэмцэх газарт хандахаар болсон байна.

Учир нь тус сургууль оюутнуудынхаа сар бүрийн 70 мянган төгрөгийн  тэтгэлгийг заавал ХААН банкаар олгоно хэмээн шахалт үзүүлэх болж.

Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар оюутнууд тэтгэлгээ өөрийн сонгосон банкаараа дамжуулан авч байх болсон. Эхчүүд хүүхдийн мөнгөө дурын банкаа сонгон авдагтай ижил болгосон билээ.

Гэтэл ШУТИС-ийнхан оюутны сонголт хийх эрхийг зөрчилж зөвхөн ХААН банкийг сонгохыг шаардах болсоныгоо сургуулийн эрх ашиг мэтээр тайлбарлаж байгаа аж. Сургалтын албанаас тайлбарлаж буйгаар ХААН банкныхан манайхан  сургуульд  17 сая төгрөгөөр танхим тохижуулж өгсөн учир та нар заавал энэ банкийг  сонгох ёстой гэжээ.  Өөр банк сонгож дансаа нээлгэсэн оюутны материалыг хүлээж авахгүй байгаа гэх мэдээллийг тус сургуулийн оюутнууд өгсөн юм. Тэдний хэлж буйгаар оюутнууд  сүүлийн гурван сар буюу 2012 оны арванхоёрдугаар сар, 1, 2, 3 сарын 70 мянгаа авч чадаагүй байгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар тус сургууль 350 оюутан суралцаж байна. Сургалтын төрийн сангаас 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төрийн болон төрийн өмчийн 98 их, дээд сургууль коллежийн 145375 суралцагчдад 99,7 тэрбум төгрөгийн үндэсний тэтгэлэг олгосон бөгөөд үүнээс шалгалтад хамрагдсан 20 их, дээд сургуульд нийт 21.936.619,700 /хорин нэгэн тэрбум есөн зуун гучин зургаан сая зургаан зуун арван ес долоон зуу/ төгрөг шилжүүлжээ.

Олгогдвол зохих дээрх дүнгээс 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 11 сургуульд 300.000.000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгааг сургалтын албаны ажилтан, санхүүгийн ажилтнаас тодруулахад хичээлд огт суудаггүй, шилжсэн, хасагдсан, жилийн чөлөөтэй оюутнуудын тэтгэлэг гэдгээр холбон тайлбарлаж байв.

Шалгалтад хамрагдсан сургуулиудын 90 хувь нь оюутны үндэсний тэтгэлэгтэй холбогдох хууль, дүрэм журам, тухайн улиралд тэтгэлэг авах оюутны судалгаа, холбогдох мэдээлэл зэргийг мэдээллийн самбарт байршуулаагүй байх бөгөөд холбогдох ажилтан болон оюутнаас тодруулахад тухайн үедээ үндэсний тэтгэлгийн санхүүжилт орсон тохиолдолд зар гаргадаг гэсэн хариулт өгч байжээ

Шалгалтад хамрагдсан их, дээд сургуулиуд Сургалтын төрийн сангаас санхүүжилт авснаас хойш оюутны тэтгэлэг олгох суралцагчийн судалгаа гаргах, оюутны бичиг баримтын бүрдүүлэлт хийх, картжуулах, данс нээлгэх зэрэг шалтгааны улмаас эхний удаагийн тэтгэлгийг 1-3 сарын дараа, 2, 3, 4-6 дугаар сарын тэтгэлгийг 1 сарын дараа, 9-12 сарын тэтгэлгийг хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан шинээр элсэгчдийн бүртгэл судалгаа гаргах, оюутнууд сургалтын төлбөртөө тэтгэлгээ шилжүүлэх хүсэлт гаргана гэсэн хүлээлтийн улмаас 1-2 сарын дараа олгодог зэрэг нийтлэг зөрчлүүд илрсэн. Түүнчлэн Сургалтын төрийн сан болон сургуулиуд суралцагчийн шилжилт, хөдөлгөөний тооцоог нийлэх явцад сургуулиуд суралцагчийн талаарх мэдээллийг бүрэн өгдөггүй, шилжсэн, хасагдсан, жилийн чөлөөтэй оюутнуудыг тоог хасалгүйгээр танилцуулж санхүүжилт авдаг байжээ.
“Цахим” дээд сургууль, “Урлах эрдэм” дээд сургуулийн санхүүгийн бичиг баримтыг мэргэжлийн байгууллагуудаар тусгайлан шалгуулах, төрийн болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагуудад аудит хийлгэх, дүнг олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах, “Цахим” дээд сургуулийн 45 суралцагчид дутуу олгосон 13 200 төгрөгийг, мөн “Урлах эрдэм” дээд сургуулийн суралцагчдад дутуу олгосон 983 400 төгрөгийг тус тус олгуулах арга хэмжээг авах, төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудад үндэсний тэтгэлгийг харилцах дансаар дамжуулан олгох, суралцагчийн зөвшөөрөлгүйгээр аливаа төрлийн төлбөр /сургалтын, кредитын зөрүү г.м/-ийн суутгалд тооцохгүй байх, тэтгэлэг олголттой холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй болгох арга хэмжээг авч ажиллах, түүнд хяналт тавих асуудлыг Боловсрол шинжлэх ухааны яаманд уламжлах зэрэг санал, дүгнэлт гарган ажиллаж байгаа. Гэтэл ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь салбар сургууль ийм зөрчил гаргасаар байна.

Эх сурвалж: times.mn


URL:

Сэтгэгдэл бичих