Түүх: Галдмаа баатар
Түүх судалгааны зарим зохиолд Галдмаа баатарыг Галдан бошготтой, эсвэл Шонуутай андуурч бичих нь бий. Энэ гурав бол ойрлцоо цаг үе амьдарч байсан 3 өөр хүн юм. Галдан бошгот бол Манжийн түрэмгийллийн эсрэг тусгаар тогтнолоо хамгаалсан төрийн зүтгэлтэн байсан бол Шонуу нь Галданцэрэн хаанд гадуурхагдан Халимагт очиж амьдарлын үнэний төлөө тэмцсэн шудрага баатар эр байсан юм. Харин Галдмаа баатар бол дөрвөн ойрадын эв нэгдлийн төлөө тэмцэгч ард түмний эгэл баатар байжээ.
Тэрээр 1635 онд 4 Ойрадын зонхилогч Хошуудын Очирт цэцэн ханы гэрт төржээ. Түүний эх нь Ойрадын алдарт баатар хунтайжийн охин Цунцагролма байсан бөгөөд төрсөн дүү нь домогт Ану хатан юм.
Галдмаа хүү 17 нас хүрээд хүдэр чийрэг сайхан эр болож өссөн бөгөөд баатар эрийн бүхий л шинж чанар нь тодорч эхэлсэн хэмээн шастирт тэмдэглэгдэн үлджээ. 1652 онд Ойрадууд Казахын хаант улстай дайтаж эхэлсэн бөгөөд энэ дайнд 17 настай Галдмаа хүү өөрийн хүсэлтээр явж байсан байна. Хоёр тал тулалдах газраа ирсэний дараа хамаг сайн хоёр баатараа гаргаж ирүүлд тулаан хийх санал гаргасан бөгөөд Монголын талаас Галдмаа хүү ирүүлд өөрийн саналаар гарч Казахын хаант улсын хэнд ч дийлдэж байгаагүй Янхир хэмээх баатарыг нэвт жадлан алсанаар тулааны хувь заяаг шийдэж байжээ.
Энэ үеэс эхлэн Галдмаа баатарын нэр хүнд Ойрадуудын дунд домог болон яригдаж байсан байна. 1658 онд Бухарын эзэрхэг ноён Абдү Шүхүр гэгч 38 мянга орчим цэрэгтэйгээр Ойрадад довтолсон бөгөөд Галдмаа баатар ойр хавьд нутаглаж байсан айлуудаас 3000 орчим цэрэг дайчлан Хуланжилийх гэдэг газарт зууралдан байлдсаар өөрөөсөө 13 дахин илүү дайсны цэргийг ялж байжээ. Үүнэээс 4 жилийн хойно Казахын хаан Аблай итгэл эвдэн дахин Ойрадуудад довтолсон бөгөөд 1661 онд 2 талаасаа 30 мянган цэрэгтэйгээр тулгаран байлдаж Аблай хааныхныг бут цохисон бөгөөд Галдмаа баатарын эцэг Очирт цэцэн хан ялагдсан ардын цэрэг, иргэнийг хүс тэмтэрэх, мал адгуусыг булаан авч сүйрүүлхийг завдсан бөгөөд төрөлхийн өрөвч зөөлөн сэтгэлтэй Галдмаа баатар эцгийгээ болиулж чаджээ. Тэрээр эцэгтээ энэ дайныг Аблай л хүссэн болохоос ард иргэд нь хүсээгүй шүү хэмээн хэлж байжээ. Энэ үед Казахын ялагдсан цэргүүд, иргэд нь айн дагжин хүлээж байхад нь Галдмаа баатар гунан зээрд морьтой хатируулан ирж булаагдсан малыг нь туулган авчирч өгөн, инээмсэглэл тодруулан мориноосоо буухад нь казахууд аврагдлаа хэмээн бурхандаа залбирч байжээ.
Түүний энэхүү сайхан сэтгэлийн илэрхийлэл Монголчуудын өөр хоорондын дайнд ч ихээхэн тус дэм болж байсан талаар сурвалжид дурьддаг. Тухайлбал 1657 онд зүүнгарынхан дотор хагарал болж нэг талыг нь Галдмаагийн эцэг Очирт хан толгойлжээ. Улс доторх хагарал дээд цэгтээ тулсан бөгөөд Эмил голын хоёр талд цугларч байлдахаар хоноглосон байна.
Энэ талаар Галдмаа баатар эсрэг талын ханы хүү Цагаанд хэл хүргүүлсэн бөгөөд маргааш нь тулаан болохоор 2 тал цэргээ засан өөд өөдөөсөө хөдлөх үед нь Цагаан тайж шатраа, Галдмаа баатар хөлгөө барьж түрүүлэн давхилдан 2 талын цэргийн голд буун хоорондоо золгож, хөөрөг зөрүүлэн тамхилж шатраа гарган өрж тоглож эхэлсэн гэдэг, харсаар байтал алиа хошин үг шидэлцэн инээд наадам болж тоголж байгаа 2 хүүгээ харсан аав нарынх нь сэтгэл зөөлөрч, цэргүүд нь байлдах хүсэлгүй болсон гэдэг. Ингээд байлдалгүй тарцгаажээ. Энэ явдал тухайн үед балчир жаахан хүү байсан Галдан бошгот хаанд ихээхэн нөлөөлж түүн шиг баатар эр болох юмсан хэмээн мөрөөдөх болсон байна. хожмоо Галдмаа баатар өөрийн хүргэн болсон Галданд тусалж ах Сэнгийг нь хороолцсон Авлай тайжынхныг дарж өгч байжээ.
Баатар хүнд байлдах чадвар, хүч зоригоос гадна уян зөөлөн сэтгэл, энэрэнгүй чанар байх ёстойг Галдмаа баатарын үйл хэрэг бүхий л амьдрал нь харуулдаг.
Түүний нас эцэслэсэн нь ч бас түүний мөн чанарыг харуулсан байдаг. Галдмаагийн эцэг Очирт хан өтөлсөн хойноо Үдэ-Агас гэдэг залуу хатан авсан бөгөөд тэр нь ордны залуу эмч Гаг гэгчтэй далдуур нөхцжээ. Энэ явдлыг Галдмаа эртнээс мэдсэн авч хэнд ч үг цухуйлаглгүй нууж явсанаас гадна гадуур гарах бүдэг бадаг яриаг намжааж явсан байдаг.
Түүний нас эцэслэсэн нь ч бас түүний мөн чанарыг харуулсан байдаг. Галдмаагийн эцэг Очирт хан өтөлсөн хойноо Үдэ-Агас гэдэг залуу хатан авсан бөгөөд тэр нь ордны залуу эмч Гаг гэгчтэй далдуур нөхцжээ. Энэ явдлыг Галдмаа эртнээс мэдсэн авч хэнд ч үг цухуйлаглгүй нууж явсанаас гадна гадуур гарах бүдэг бадаг яриаг намжааж явсан байдаг.
Нэг удаа Галдмаа ханиад хүрч эмчлүүлэхэд түүнд хар санаж явсан Гаг эмч түүнд удаан үйлчилгээтэй хор өгчээ. Үүнийг нь Галдмаа баатар мэдсэн боловч нигүүсэнгүй сэтгэл гаргаж хэнд ч хэлэлгүй явсаар ид залуу 32 насандаа 1667 онд насан эцэслэжээ. Хожим хүмүүс эн явдлыг мэдэн идэр залуугаараа нас барсан Галдмаа батарыг дурсан гашуудахдаа …. Хуяг дуулгаа өмссөн Галдмаа баатар Хааны ордны өмнө зогсном Ханхалзуур хээр морь нь эмээлтэйгээ Хавцал хөндийд сойлттой саадаг нум нь нуруунд нь бэлэн Сайн нөхөд нь амь нэгдэн Дөрвөн настай халиунаа Чөдөр юунд нь дасгав Дөчин шилдэг баатараа Дайн тулаанд бэлтгэв … гэсэн үгтэй дуу зохион дуулж байсан нь эдүгээ хүртэл дуулагдаж байна. эрт эдүгээгийн олон баатар эрсээс Ойрадын Галдмаа баатар шалгаран товойн гарч байсныг алдаршуулж байх нь зүйтэй юм хэмээн бодож байна. Энэ түүхийг энд тэндээс уншсанаа нийлүүлэн чадан ядан бичлээ.
Сэтгэл оюундаа тунгаан буй за ………………………Цаг аантөмөр Эсэнтайш 2012 он
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энд гарч байгаа Аблай бол казахын хан бишээ. Аблай нь Очирт ханы төрсөн дүү, өөрөө хэлбэл Галдмаа баатрын авга ах юм. Хошуудын Байбагас хан өөд болохынхоо өмнө албат иргэдээ хувааж том хүү Очиртод 7 түмэн өрх, бага хүү Аблайд 6 түмэн өрх өгсөн байна. Гэтэл Аблай өөрт ноогдсон хувийг чамлаж ах Очирттой олон удаа байлдсан байдаг.