Парчин баазыг нээлттэй болгохыг Иранд шаардлаа
ОУАЭХА-ийн ерөнхий захирал Амано Юкия 4-нд тус байгууллагын зөвлөлийн хурал дээр хэлэхдээ, цөмийн шалгалтын төслийн асуудлаар ОУАЭХА болон Иран тохиролцоонд хүрсэн эсэх нь хамаагүй Иран Парчины цэргийн баазыг тус байгууллагын цөмийн шалгагчдад даруй нээлттэй болгох ёстой гэжээ.
Амано Юкия хэлэхдээ, Парчин цэргийн баазыг нээлттэй болгох нь цөмийн шалгалтын асуудлаар ОУАЭХА болон Ираны хамтран ажиллах чухал алхам болох юм. Иран цөмийн аюулгүйн конвенцыг бүх талаар хэрэгжүүлж, тус байгууллагатай бүх талаар хамтран ажиллаж, цөмийн төлөвлөгөөнийхөө мадагтай зүйлүүдийг тодруулах хэрэгтэй гэж дахин шаардаж байна гэжээ.
\Ц\
china radio
URL: